Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат тэргүүтэй 21 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ны өдрийн хооронд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарт ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын эхний өдөр буюу 4 дүгээр сарын 29-ны өдрийн 10:00 цагт тус хязгаарын Олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцаа, аялал жуулчлалын яамны байрны хурлын танхимд Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат албаны хүмүүсийн хамт, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Амбан захирагч К.К.Ильковскийтэй ажил хэргийн уулзалт хийж, "Монгол Улсын Дорнод аймаг, Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн хязгаарынхооронд худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт 2014-2015 онд хамтран ажиллах төлөвлөгөө” хэмээх нийт 89 зүйл заалт бүхий баримт бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэхүү төлөвлөгөөнд хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг гэх мэт нийт 7 салбар багтсан ба 2014-2015 онд хэрэгжүүлэх 89 ажлыг багтаасан болно.
Засаг дарга С.Ганбатын ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарт хийсэн 3 хоногийн шахуу программтай айлчлал нь үзэж харах, туршлага судалж, орон нутагтаа хэрэгжүүлж болохуйц зүйл ихтэй, орон нутаг хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал айлчлал боллоо
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих