Х.Чойбалсан 1895 оны 2 дугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт төржээ. 1914-1917 онд Эрхүү хотод суралцсан найман монгол хүүхдийн нэг юм. Тэрээр Консулын нууц бүлгийн зонхилогч гишүүний нэг бөгөөд ЗОУ явах гишүүдийн бүрэлдэхүүнд багтжээ.
Хувьсгалын хэрэгт идэвхийлэн оролцож Ардын журамт цэргийн суртлыг номлогч, 1921 оны 5 дугаар сард Ардын журамт цэргийн дэд жанжин, 1924-1928 онд Бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга, 1931-1935 онд Мал тариалангийн яамны сайд, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, 1936-1939 онд Дотоод яам, Цэргийн яам, Гадаад яамны сайд, 1939-1952 онд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдаар тус тус ажиллаж байжээ. Улсын маршал, Монгол Улсын хошой баатар цол хүртсэн байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22441
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих