Засгийн газрын хуралдаанаар ахмад настанд Насны хишиг олгох тухай журмыг хэлэлцэн баталлаа. Энэ оны хоёрдугаар сараас хишиг олгох ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилсан тус асуудал ийнхүү хэрэгжихэд бэлэн болж байгаа юм.
Ахмадуудад Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан ахмадуудад жилд хоёр удаа Насны хишиг олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулинд тусгасан. Энэ дагуу:
- 65-69 настай ахмад настан 50 мянга
- 70-79 настай ахмад настан 80 мянга
- 80-89 настай ахмад настан 150 мянга
- 90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.
Дорнод аймгийн ХХҮГ-н дарга Н.Мөнхгэрэл, дэд дарга Э.Жавхлан нар Насны хишиг авах ахмадуудыг Xэрлэн сумын баг бүрт Hийгмийн ажилтан бүртгэх тул ''Hасны хишиг олгох журам''-ийг танилцуулж, холбогдох мэдээлэл өглөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих