Орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуучуудын үзэл бодлыг сонсож
тулгамдаж буй асуудлыг нь орон нутгийн бодлого, үйл ажиллагаанд тусган
ажил хэрэг болгох зорилго бүхий Залуучуудыг сонсох өдрийг сар бүрийн
11-ний өдөр зохион байгуулж байхаар аймгийн Засаг дарга захирамж
гаргасан.Захирамжийн хүрээнд Залуу гэр бүлүүдийн төлөөлөл, залуучуудын
байгууллагуудын төлөөлөл, баялаг бүтээгч бизнес эрхлэгч залуучуудын,
хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын, малчин залуучуудын үгийгн сонсохоор
төлөвлөгөө гарган уулзалтууд эхнээсээ болж эхлээд байна.Өнгөрсөн
амралтын өдөр болсон Сайн дураар эвлэлдэн нэгдсэн залуучуудын клуб
нэгдлийн гишүүн залуучуудтай аймгийн Засаг дарга уулзан тэдний үгийг
сонсчээ. Уулзалтанд оролцогч залуучуудаас
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмнэлэгийн үйлчилгээг дараалалгүй авдаг байх боломжийг нэмэгдүүлэх
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц, гарцны асуудал хүндрэлтэй байна
• Аймгийн хэмжээнд бүхий л салбарын мэдээллийг авч болох нэгдсэн сайттай болох /Залуучуудад хэрэгцээтэй мэдээллийг багтаах/
• Бүхий л салбарын залуучуудыг оролцуулсан Залуучуудын чуулган зохион байгуулах
• Оюутнууд, их дээд сургуулийн багш нарын солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллах
• Төрийн бус байгууллагуудын гишүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулах
• Залуучуудын байгууллага, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг саналууд гаргасан байна.Энэ үеэр "Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Спортын ордон, Хөл бөмбөгийн талбай, Хөгжимт драмын театр, Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд өндөр хурдны чөлөөт Wi-Fi төхөөрөмжийг суурилуулна" гэдгээ илэрхийлжээ.

dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22854
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих