Лав энэ онд Тавантолгой төслийг эргэлтэд оруулахгүй гэх зүйлийг Сангийн сайд хэлээд байгаа. Ер нь бол төслийг Хятадын "Шинхуа”, Ж.Оджаргалын MCS хоёр нарийн сайхан тохироотойгоор хамтдаа эргэлтэд оруулах тухай яригдаж буй. Төслийн галт тэрэг хөдлөхгүй олон жил саатаж байгаатай зэрэгцэн нүүрс үнс болох гэж байхад Тавантолгойгоо гацаалаа гэх шүүмж дагаж буй. Тэгвэл З.Энхболд энэ тал дээр байр сууриа илэрхийлэхдээ "Баабар нүүрс үнс боллоо гээд хүмүүсийн толгой эргүүлээд худлаа бичээд байгаа юм. Нүүрсийг чинь анх Хубилай хааны үеэс Бээжингийн ойролцоо олборлож эхэлсэн шүү дээ. Түүнээс хойш нүүрсний хэрэглээ одоо хүртэл байж л байна. Тавантолгойн нүүрс бол эрчим хүчний хүрэн нүүрс биш ган үйлдвэрлэдэг дээд зэргийн нүүрс. Тэгээд хамгийн хямдхан зардлаар олборлож болдог, далд биш ил уурхай учраас ач холбогдолтой байгаа юм. Ган үйлдвэрлэхэд коксжих нүүрснээс өөрөөр хямдхан түүхий эдийг хүн төрөлхтөн бодож олоогүй байгаа цагт Тавантолгойн нүүрс үнс болохгүй ээ.
Үндсэн хуулийн 6.1-д "байгалийн баялаг бол ард түмний өмч гээд биччихсэн байгаа. Яагаад гэвэл Тавантолгойн нүүрсийг байгаль өөрөө бүтээсэн юм. "Эм Си Эс” ч юм уу, Ж.Оджаргал бүтээгээгүй. Ж.Оджаргал сандал үйлдвэрлэж болно. Ширээ хийж болно. Кола үйлдвэрлэж болно. Түүнийгээ дуртай үнээрээ зарах эрхтэй. Түүнтэй хэн ч маргахгүй. Тавантолгойн нүүрсийг тэр бүтээгээгүй болохоор ард түмний өмчийг би яагаад Оджаргалд үнэгүй өгөх ёстой юм бэ. Дээр нь миний 1072 ширхэг хувьцаа байж байна. Надтай адилхан хувьцаа эзэмшигч хоёр сая хүний өмчийг УИХ хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм бэ.” хэмээн хэлж байна.
Эх сурвалж. Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих