Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд цолгүй, залуу бөхчүүдийн барилдааныг Дорнод аймгийн Цэргийн штаб, Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгууллаа.
Хүчит бөхийн барилдаанд нийт 64 бөх зодоглосноос шөвгийн дөрөвт Хилийн цэргийн 0306-р ангийн тусгай бэлтгэлийн биеийн тамирын офицер, дэслэгч Д.Сундуйжав, мөн ангийн хөгжимчин, ахлагч П.Баатархүү, Цагдаагийн газрын харуулын цагдаа, ахлагч Э.Шижирбат, Дорнод аймгийн Шүүхийн Тамгын газрын ажилтан Ч.Бат-Отгон нар шалгарав.
Шөвгийн 4 бөхийг шүүгчдийн шийдвэрээр тойргоор барилдуулж Хилийн цэргийн 0306-р ангийн тусгай бэлтгэлийн биеийн тамирын офицер, дэслэгч Д.Сундуйжав нэг ч унаагүй түрүүлэн, мөн ангийн хөгжимчин, ахлагч П.Баатархүү 2-р байранд шалгарлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих