Цахилгааны тоолуур салгаж баталгаажуулах нэрээр хэрэглэгчдийг бүтэн өдрийн турш тог цахилгаангүй байлгах үйлчилгээг Станцын гэрлийн байцаагч нар хийж байна.
Станцын ажил гэдгийг ойлгох боловч нөгөө талд нь Хэрэглэгчдийн эрх ашиг гэж байгаа.
Өмнөх байцаагч нар тоолуурыг авч явсан ч тог цахилгааныг салгадаггүй байлаа.
Гэтэл Байцаагч бүсгүй тог цахилгааныг өдөржин салгана гэнэ дээ.
Бүсгүйд хэллээ. Бидний эрх ашгийг тооцох ёстой, тог цахилгаан өдөржин таслаж болохгүй гэж.
Гэтэл Отгонцэцэг гэдэг байцаагч бүсгүй мундаг бяртай байцаагч бололтой.
"ЯВАХ ГАЗРАА ЯВААД ЗАРГАЛД" гэнэ дээ.
Хэлсэнийх нь дагуу дарга нарт нь гомдол гаргаж хэлэв.
Хэн гэдэг даргынх нь ивээлд багтдаг болоод ийм бяртай байгаа юм бол гэж бодоод Станцын удирдлагуудаас хариу хүлээж сууна. Эсвэл Станцынхан харилцааны хувьд ийм бяртай хүүхнүүдийг ажилд авдаг болсон юм болов уу.
Манай байшинд хэвтэрийн асаргаанд байдаг 4.5 ахмад хүн, нялх нойтон хүүхэдтэй олон эхчүүд бий. Бид хуучин нийгэмд амьдраагүй байлтай.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22914
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих