Энэ бол буриад ардын дуу билээ. Алтаргана буюу алтан харгана [caragana] нь иш бөх, үндэс гүн ургах Монгол оронд хаашаагүй тааралдах сөөг ургамал юм. Буриад зон амь бөхтэй алтарганыг урт удаан оршихуйн бэлгэдэл хэмээнэ. Монгол даяар харин муу зүйлээс хамгаалахын бэлгэдэл болгон гэрийн тотго зэрэгт тогтоох нь бий.
Урьд нэг их номтой хүн чөтгөртэй дайралдаад хэн нь юунаас их айдаг талаар хэлцэж байж гэнэ. Тэр цагт чөтгөр хуврагт, - За би алтан харганаас л их айдаг даа гэж, харин хуврага, - За би ч аагтай цай, өөхтэй махнаас л нүгэлгүй айдаг даа гэж дээ. Төд удалгүй тэр хоёр эвдрэлцээд, хуврага чөтгөрийг их чадаад алтан харгана дунд орж хоргодсонд чөтгөр дэмий л ойртож чадалгүй баахан цай, мах овоолж хүлээж ядаад яваад өгч гэнэ. Хуврага ч сайхан цай ууж мах идэж аваад орон гэртээ харьж амь гарсан гэдэг домог бий.
Ара газара ургагшэ
Аса бүхэтэй Алтаргана
Алиган дээрээ тэнжээhэн
Аба эжий хоёрни
Эбэри газара ургагшэ
Ишэ бүхэтэй Алтаргана
Элигэн дээрээ тэнжээhэн
Эжий аба хоёрни
Ара газара ургагшэ
Аса бүхэтэй Алтаргана
Алиган дээрээ тэнжээhэн
Аба эжий хоёрни
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих