"Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаа, Хэрлэн голын сав газрын захиргаа, Онон,Улз голын сав газрын захиргаа, Дорнод Их сургуультай хамтран "Ус хөгжлийн түлхүүр” илтгэлийн уралдааны зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний зорилго нь хаягдал, бохир ус цэвэрлэх ардын уламжлалт арга, мөн шинэ дэвшилтэд технологийг судлах, олон нийтэд сурталчлах, түгээхэд оршиж байгаа юм.
Тус уралдааныг 3 сарын 22-ны өдөр Дорнод Их сургуулийн байранд шалгаруулсан бөгөөд шүүгчдийн нийлбэр дүнгээр ДИС-ийн МХУЗ-ын 4-р дамжааны оюутан Х.Ууганзаяагийн "Бохир ус гэж юу вэ? Бохир усыг цэвэрлэх аргууд” илтгэл 1-р байр, ДИС-ийн МХУЗ-ын 4-р дамжааны оюутан Р.Батзаяагийн "Айл өрхийн усны хэрэглээг багасгах технологи” илтгэл 2-р байр, ДИС-ийн МХУЗ-ын 4-р дамжааны оюутан Б.Энхсолонгын "Хаягдал ус ба бохир уснаас урьдчилан сэргийлэх арга зам” илтгэл 3-р байр, ДИС-ийн БУБС-ын Нягтлан бодох бүртгэл 4-р дамжааны оюутан А.Мөнхболдын "Борооны усыг дахин ашиглах” илтгэл тусгай байрыг тус тус эзэллээ.
Энэхүү уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд оюутанууд сонгосон сэдвийнхээ дагуу судалгааны ажил хийж илтгэлээ бэлдсэн байсан нь урьд жилүүдийнхээс илүү онцлогтой байсан.
Ивээн тэтгэгч байгууллагууд "САТАБУ”ХХК, "Жамп алт”ХХК-иуд ажиллалаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих