Анх удаагаа "Монгол улсын төрийн соёрхолт" хэмээх эрхэм алдарыг цэл залуу насандаа хүртсэн дуучин Д.Болд урлагийнхан дундаас хамгийн их шүүмжлэлд өртдөг нэгэн. Хэдийгээр түүний гаргасан дуу бүр нь хит болдог ч хулгайн дуу байж таардаг. Мөн "Монгол поп" хэмээх шинэ урсгалыг үндэслэгч, "памперс”-тэй төрийн соёрхолт дуучин Д.Болд хэмээсэн ч нь бий. Гэхдээ энэ бүгдийг үл тоон өөрийн уран бүтээлээ туурвисаар л байгаа шаггүй уран бүтээлч залуу.
Монгол улсын төрийн соёрхолт дуучин хэмээн ард түмэн, улсын эрхэм түшээд хүртэл түүнийг эрхэмлэдэг. Гэтэл энэхүү цол хэргэм нь хүнддэв үү? Ямартаа ч хамгийн сүүлд гаргасан "Хувцасаа тайчаад шид" нэртэй дууных нь клип олон хүний дургүйцлийг төрүүлээд авав бололтой.
Учир нь өөрийн уран бүтээл болгондоо л үндэснийхээ дээл хувцас, морин хуураа өргөмжилсөн магтсан шинж санааг тусгадаг байсан бол энэ удаагийн "Хувцасаа тайчаад шид" дууны клип нь шинэ содон гэхээсээ илүү гаж бусдаас онцгойрох гэсэн түүний өрөвдөлтэй санаа байлаа хэмээн мэтгэх хүмүүс захаас аваад л таарах боллоо.
Түүний дууны клипийг үзсэн харсан хэн ч хэлэхээр байгаа юм. Ингэж хэлэх болсон нь үндэсний уламжлалаа уландаа гишгэсэн дүр зураглал хийгээд гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийг садар самуунд уруу татахаар зураглалууд ихээхэн орсонтой холбоотой. Бүр УИХ-ын түшээ хүн хүртэл тэр дууг нь сонсоод чуулганы хурал дээрээ босож бүжиглэх юм гэнэ арай ч дэндүү өөрийгөө өргөмжилсөн өрөвдөлтэй өөрийгөө дөвийлгэх гэсэн, бусдаас содон байхыг хүсэмжилсэн дүр зураглал хүртэл хийжээ. Мөн Монгол хүн хоёулаа байвал ахмад нь ганцаараа бол малгай нь ахалдаг хэмээн ихэд хүндэтгэн дээдэлдэг малгай нь газар унаж бүр унах унахдаа муу бээжин хав хөтөлсөн хүүхний хөл дор унаж байгаа нь Монголын төр ухааныг гаргуунд нь гаргаж хөсөр хаясан үйлдэл болсон нь илэрхий.
"Монгол поп"-ыг үндэслэгч, төрийн соёрхолт дуучин хэмээгдсэн эрхэм залуугийн уран бүтээл нэг иймэрхүү л нийгэм болоод хүүхэд залуусыг уруу татсан, өөрийгөө үлгэр дууриал болохоор болсон хэмээн үзсэн тэнэгтэлээр дүүрэн ажгуу.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих