Сургалтад Үндэсний Статистикийн хорооны Мэдээллийн технологийн газрын дарга Л.Мягмарсүрэн, тус байгууллагын шинжээч, статистикчид оролцож байна. Үйл ажиллагааны нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат мэндчилгээ дэвшүүллээ.
Үйл ажиллагааны нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат мэндчилгээ дэвшүүллээ. Сургалтаар Статискийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа, Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ, Эдийн засгийн салбаруудын мэдээ тайланг гаргахад анхаарах асуудал, Өрхөд суурилсан судалгааны мэдээллийн чанар, анхаарах асуудал, Статистикийн мэдээллийг ашиглаж танилцуулга бэлтгэх, анхаарах асуудал, Дэлхийн болон үндэсний түвшний хөгжлийн бодлогын баримт бичгүүд, түүнд статистикийн байгууллагын оролцоо, Удирдлага, манлайлал, мэдээллийн технологи зэрэг сургалтуудыг Үндэсний Статистикийн хорооны Мэдээллийн технологийн газрын шинжээч, статистикчид, аймгийн Статистикийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд явуулах юм. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих