Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын 2014 оны эхний дөрвөн сарын мэдээллийг хүргэлээ. Бид үүнээс эрүүл мэндийн зарим мэдээллийг хүргэж байна.
2014 оны эхний дөрвөн сард 26488 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 26669 өмнөх мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 3,6 хувиар, хүүхдийн тоо 3,8 хувиар өссөн байна.
Мөн хугацаанд нялхсын эндэгдэл 434 болж, өмнөх оны мөн үеэс 8,8 хувиар, 5 хүртэлх насандаа 516 хүүхэд эндэж, 6,2 хувиар нэмэгдсэн байна.
Сүүлийн жилүүдэд манай улсад тав хүртэлх насны эндэгдэл жил бүр нэмэгдсээр байгаа харамсалтай мэдээ бий.
Халдварт өвчнөөр өвчлөгсөдийн тоо он гарснаас хойшх дөрвөн сарын хугацаанд 11187 болж, өмнөх оноос 22,6 хувиар буурчээ. Гэвч тэмбүүгээр өвчлөгсөдийн тоо 12 хувиар, сүрьеэгээр өвчлөгсөдийн тоо 6,8 хувиар өссөн байна. Тэмбүүгээр өвчлөгсөдийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байгаа нь залуусын дундах бэлгийн замбараагүй хавьтал, бэлгэвчний хэрэглээ муу байгаа зэрэгтэй холбоотой юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих