Засгийн газраас ахмад настанд Насны хишиг олгох тухай журмыг өнгөрөгч нэгдүгээр сард баталсан. Энэхүү журмын дагуу ахмадуудад Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан ахмадуудад жилд хоёр удаа олгох юм. Энэ дагуу:
- 65-69 настай ахмад настан 50 мянга
- 70-79 настай ахмад настан 80 мянга
- 80-89 настай ахмад настан 150 мянга
- 90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.
Өнгөрөгч хоёрдугаар сард буюу Сар шинийн баярын өмнө 114 мянган ахмадад "Насны хишиг” олгосон бөгөөд үүнд 9.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургаадугаар сарын 25-наас эхлэн олгохоор төлөвлөөд байгаа аж. Ингэснээр энэ онд "Насны хишиг” олгох зардалд нийт 20.5 тэрбум төгрөг зарцуулах юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих