Үндэсний бөхийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн 7 хоногт болж өнгөрлөө. 20 гаруй жилийн дараа зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд Монгол улсын начин Д.Анар тэргүүтэй аймаг, сумын цолтой болон залуу нийт 27 бөх тойргийн журмаар барилджээ.
Аймгийн АШТ нь Үндэсний бөхийн спортыг сурталчлах, хувь хүний эрүүл мэнд, бие бялдрын зөв хөгжил, өөртөө итгэх урам зоригийг нэмэгдүүлэх, шинэ залуу бөхчүүдийг тодруулах зорилготой юм. Ийнхүү тойргийн дүнгээр Бөхийн барилдааны 1 байранд Улсын начин Д.Анар түрүүллээ.2 дугаар байранд Аймгийн начин Ш.Нямсайхан 3 дугаар байранд Аймгийн заан Г.Чинзориг нар орсон байна.
Мөн энэ үеэр зохиогдсон Дорнод аймгийн Матад сумын харъяат аймгийн арслан О.Хуягийн нэрэмжит үндэсний бөхийн багийн тойргийн барилдаанд 7 баг оролцсоноос 1-р байранд с/з Х.Хадхүү ахлагчтай Хөлөнбуйр сумын баг, 2-р байранд с/з Э.Сайнбаяр ахлагчтай Хэрлэн сумын баг, 3-р байранд с/з Б.Гансүх ахлагчтай Матад сумын баг тамирчид эхний байруудыг эзэллээ.
Барилдааны "Уран барилдаантай бөх”-өөр Матад сумын харъяат залуу бөх Л.Сундуйжав /Мэнэнгийн 306 дугаар анги/, "Унаагүй бөх”-өөр Сэргэлэн сумын харъяат с/з Б.Амарболд /ОБГ/ тус тус шалгарлаа.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих