Дорнод аймгийн Булган, Цагаан-Овоо сумын Зүүн дөрөө гэдэг газарт Хэрлэн
голын усны урсгалыг элстэй шуудайгаар хааж газар тариалангийн услалтанд
ашиглахаар ус боож далан барьсан байсан ба аймгийн Мэргэжлийн хяналт,
Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сав газрын захиргаад хамтран
газар дээр нь очин ажиллажээ. Тэд хууль бусаар усны урсац өөрчилсөн
явдалд арга хэмжээ авч Булган сумын залуус, байгаль хамгаалагч нарын
хүчээр уг хаалтыг голоос нэг бүрчлэн зөөн гаргаж усны урсгалыг хуучин
хэвэнд нь оруулжээ.Хур бороо ороогүй 30-40 хэмийн аагим халуун үргэлжилж
байгаа энэ үед голын усыг ямар ч зөвшөөрөлгүй дур мэдэн боож хувийн
бизнестээ ашиглахаар завдсан этгээдүүдэд хариуцлага тооцох асуудлыг
хуулийн дагуу шийдвэрлээсэй.2 жилийн өмнө мөн л газар тариалагийн
компани эдэлбэр газрынхаа өвсийг хуураашилт ихтэй хориглосон үед
шатааснаар их хэмжээний түймэр алдаж байсан гашуун сургамж бий .
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24494
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих