Саудын Араб, АНЭ, Египет, Бахрейн, Кувейт улсууд Катарт тавьсан тулган шаардалтынхаа хариуг уржигдар хүлээж авчээ. Хариу бичгийг Катарт суух Саудын Арабын Элчин Сайд Адель эль Жубейр, Кувейтийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Мухаммед Абдалла аль-Мубарак ас-Сабах нар гардаж авсан байна.
Катар ямар хариу өгсөн нь өчигдөр тодорхой болоогүй байсан юм. Тэгвэл тус улс шаардлагыг хүлээж аваагүй нь өнөөдөр тодорхой боллоо. Үүнтэй холбогдуулан Саудын Араб тэргүүтэй орнууд Катарт тавьсан хоригоо цаашид үргэлжлүүлэхээр болжээ. Мөн улам чангатгана гэдэгт санал нэгдсэн байна. Гэхдээ хэрхэн чангатгах вэ гэдгийг хоорондоо зөвлөлдөж байж шийдэх аж.
Дээрх улсууд өнгөрсөн сарын 22-ны өдөр Катарт тулган шаардлага тавьж, 10 хоногийн хугацаа өгсөн бөгөөд дууссаных нь дараа нь дахин 48 цагаар сунгасан. Сунгасан хугацаа өчигдөр дууссан юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих