014.05.14-ний
өдрийн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн
засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр С.Дэмбэрэл гишүүний
хэлсэн үгнээс:
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ҮЙЛДВЭР ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫГ АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
С.Дэмбэрэл. Өнөөдөр бид Үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн сайд Баттулгын мэдээллийг ярьж байна. Миний гарт хоёр төрлийн бичиг байна. Нэг нь Баттулга сайдын хийсэн ажлын мэдээлэл, нөгөө нь Үндэсний статистикийн газраас гаргадаг эмхтгэл. Аливаа асуудлыг дүгнэхдээ бодитой, үр дүнтэй байх талаас нь дүгнэх хэрэгтэй л дээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт түүний дотор мал аж ахуй, газар тариалангийн салбарт хийх ажлыг Баттулга гэдэг хүн ганцаараа хийхгүй шүү дээ. Бүхэл бүтэн яамны хийсэн ажил бидэнд мэдээлэл маягаар тараагдсан байна. Энэ мэдээллийг гишүүд сайн уншвал их зүгээр шүү. Ингэж уншсанаар энэ хүн яагаад "давхар дээл”-ээ тайлах гээд байгаа нь ажилтай нь холбоотой юм уу, эсвэл Улсын Их Хурлын гишүүний ажилтай нь холбоотой юм уу гэсний хариулт болох холбоос гарч ирэх гээд байна. Жишээ нь: Сайншанд аж ахуйн цогцолборын асуудал, хамгийн сүүлийн байдлаар 13.8 тэрбумын хөрөнгө оруулалт ороод 150 тэрбумын ашиг орлоготой байхаар, ДНБ 2018 он 22.8-аас 27.2 болно гэсэн тооцоог гаргасан байна.
Эндээс харахад үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт хийсэн болон хийх гэж буй төлөвлөсөн ажил нь тоон утгаараа тодорхой харагдаж байна. За энэ бүхнийг худлаа гэж бодохоор бид бүхний мэддэг Үндэсний статистикийн газраас гаргадаг эмхтгэл дотор энэ бүх тоо батлагдаад гарсан байх юм. Баттулга сайдын өгсөн мэдээлэлтэй танилцахад ийм ажлын үр дүн л харагдаж байна. Энэ бүхний үндсэн дээр би хувьдаа юу гэж дүгнэж байна вэ гэвэл, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд ажлаа өгөх өргөдөлөө өгсөн байна. Гэхдээ хариуцаж буй ажил нь үр бүтээлгүй болоод ажлаа өгөөгүй юм байна аа. Хариуцаж байгаа салбарыг нь хөдөө аж ахуй, үйлдвэржилт гэж хоёр хуваагаад. Үйлдвэржилтээ хүнд хөнгөн, хүнсний гэж гурав хуваагаад, тухайлбал хүнсний үйлдвэржилт дээр хийх гэж буй ажил нь манай Байнгын хороогоор орсныг би мэдэж байна. Хөдөө аж ахуйн салбарт хийсэн ажлыг нь мэдэж байна. Хөнгөн үйлдвэрийн салбарын бүх ажлыг мэдэж байна. Энэ бүгд нь Монгол улсад бодитойгоор хийсэн өөрчлөлтүүд. Муу ч бай, сайн ч бай энэ сайд болон энэ яамны хамт олны хийсэн ажлын үр дүн. Энэ бүх ажлын үр дүнг нь Үндэсний статистикийн газраас гаргадаг .эмхтгэл дээр тодорхойлогдсон байнаа гэдгийг хэлээд байна. Хүнд үйлдвэрийн хувьд Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын талаарх тооцоо нь гарчихсан байна. Үүнийг энэ яам ганцаараа хийгээгүй.
Олон
улсын холбогдох байгууллагуудтай хийсэн. Энэ бүхнээс харахад Баттулга
сайд "давхар дээл”-ээ тайлах эдийн засгийн шалтгаан лав байхгүй байна
гэж харагдаад байна. Тэгэхээр одоо юуны шалтгаанаар ажлаа өгч байна?
Тэгэж ярьвал энэ асуудал зөвхөн Баттулга сайдын асуудал биш. Энэ сайдаас
гадна манай 10 хэдэн гишүүн давхар дээлтэй яваад байгаа. Эцэст нь
хэлэхэд яг тухайн сайд хариуцсан ажлаа унагасан уу? эдийн засгийн
талаасаа, эсвэл их хурлын гишүүний хувьд ажлаа хийхгүй байсан уу? гэсэн
асуудлуудыг хооронд нь харьцуулж үзсэний үндсэн дээр шийдвэрээ зөв
гаргах ёстой л гэж бодоод байна. Асуудлыг өөр өнцгөөс харах хэрэгтэй
байх аа. Товчхондоо бид асуудалд жаахан бодитой хандаж байх ёстой шүү.
tsag
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих