Буйр нуур нь зүүн Монгол-Өвөр Монголын зааг дээр орших цэнгэг уст нуур. Зэргэлдээ орших Хөлөн буюу Далай нууртай хамт Хөлөн-Буйрын экологийн бүс нутагт хамрагдана. Тус нуурыг 2004 он Замсарын конвенцид олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын жагсаалтад бүртгэжээ.
Нуурын өмнөд эрэгт түрэлт давалгаанаас үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжилдэг ба завсарт нь жижиг нуур тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдон. Зүүн ба хойд эрэгт өндөр дэнж байрлах ба тэр хавьд Халх гол цутгаж Оршуун гол урсаж гардаг тул эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургана.
Буйр нуурын усны түвшин жилийн доторхи хэлбэлзэл, урсацаас шалтгаална. Илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Хөлөн нуурт өгнө. Нуурын баруун өмнөд үзүүрээс Холбоо гэдэг бяцхан горхи урсаж Баян нуурт цутгадаг байсан боловч одоо зөвхөн хур тунадас элбэг жилд л урсацтай.
Буйр нуур маш цэнгэг устай нуурын тоонд ордог. Нуурын усанд гидрокарбонат, хлорид, натри, кальц зэрэг ион зонхилох тул гидрокарбонат-хлоридын ангид багтанна.
Ерэнтэйн Цэдэн- Иш. МАХЦ-ийн найм дугаар дивиийн 22 дугаар морьт хорооны домогт комиссар, Мана уулын төлөө үхэн хатан үзэлцэж, эх орноосоо урвасан нэр зүүн "Улаан аравтаар"шийтгүүлж явсан дайчин цэрэг. Нас сүүдэр 80 хүрсэн энэ хөгшинтэй загасны тухай хөөрөлдөв.
-Та залуудаа Шарилжийн голыг ч бил үү, Оршуун голыг ч бил үү боож Бойрын усыг нэмэх гээд чадаагүй гэдэг. Тэр ер нь ямар учиртай юм бэ?
За би эхнээсээ нь. 1939 онд эх орноосоо урвасан хэрэгт шийтгүүлээд олон ч газар хоригдож. юм юманд зарагдаж явлаа. Улаанбаатар хотын Махконсервийн комбинатын барилга дээр ажиллаж сүүлдээ бага ч үгүй албан тушаалд томилогдож явлаа. Суллагдаад тэндээ хэдэн жил ажиллаж байтал 1954 онд намайг Дорнод аймгийн Бойр нуурын загасны үйлдвэрийн анхны даргаар томилсон юм. Очоод загасны нөөцийг нь сонирхож үзлээ. Их хачин юм сонссон доо.-Бойрын ус багассан хэрэг үү?
-Тийм ээ. Анхлан намайг очиход Бойр нуурын баруун өмнөд өнцөгт оршдог Баяннуур, Хавтгай ус, Булаг ус гэдэг гурван жижиг нуур гүехэн тул хавар эрт бүлээсдэг, тийм болохоор Бойр нуурын загас хавар цагт түрсээ шахахаар байгалиас зохицуулсан тэр үржлийн цөөрөм рүүгээ шилжин ирдэг байжээ. Тэр гурван жижиг нуураас бид ямар ч үед загас агнадаггүй байв. Гэтэл 50 иад оны сүүлчээр Бойр нуурын загасны нөөц багасаад явчих шиг санагдлаа. Нутгын ардад гайхан ярихаар "Аргагүй ээ, саяын үерээр Шарилжийн гол урсаж эхэлсэн" гэдэг юм байна.-Юун үер байдаг билээ? Тэгээд ч Шарилжийн гол урсана гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Намайг очих үед Шарилжийн голоос /Халх голоос Их Баянхушууны ард салж Хятадын Далай нуур луу шууд урсдаг гол Ж.Н/ салбарласан хэсэг дээр усны урсгалд хайргатай элс түрэгдэн тогтсоноос Шарилжийн голын голдригоор хэдэн жил ч юм бүү мэд, ус урсахаа больж бургас нь хатаад нутгийн малчид түлээндээ ашигладаг байжээ. Би түүнийг нэг их сонирхоо ч үгүй юм. Тэгсэн чинь 1957 оны өвөл Нөмрөгийн ууланд цас их унаж хавар эрт хайлахад Халх гол үерлээд тэр хавиа сүйтгэдэг юм байна. Бүр хоёр талынхаа уулын хормойд хүрч хүн мал үерт хаагдаж сандарсан шүү. Халх гол угийн ширүүн урсгалтайг хэлэх үү, үерийн ус цовхчоод Шарилжийн голын босгыг сэтэлж хаяад урсгачихсан юм билээ. Үерийн ус татруут Бойрыг сэлбэдэг Халх голын усны хагас нь шууд Далай нуур луу явчихаар Бойрыг сэлбэх усны хэмжээ багасч гурван жижиг нуур нь ижил нуураасаа бараг тасрах шахсан.-Одоо бол бүр тасарчихдаг болсон шүү дээ! Би нүдээрээ үзсэн.
-Тэгсэн гэнэлээ. Нимгэн, дулаан, ойрхон газар олж түрсээ хаядаг нь загасны ёс. Хэдэн жилийн миний ажиглалтаар Оршуун голын усны түвшин 20-30 см нэмэгдсэн, голдриг нь өргөссөн юм шүү. Ингээд л манай орны унаган загас Хятадын далай нуур луу явчихдаг болсон. Булуу цагаан, хэлтэг гээд ховор загаснууд хүртэл.Дорнод аймгийн Халхгол сумын төвөес баруун хойш 65 км-т Буйр нуур бол манай орны хамгийн олон үйл загастай нуур юм. Буйр нуур нь тектоникийн гаралтай боловч эргийн хэв шинжийн байдлаар нь хээр талын нуурт хамааруулж болно. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 кило^метр, эргийн шугамын урт 118 км, ус хураах сав газрын талбай 20200 хавтгай дөрвөлжин километр, 615 хавтгай дорвөлжин километр талбайтай манай орны 5 дахь том нуур юм. Нуурын усны гүний дундаж 6 метр бол хамгийн гүн хэсэгтээ 16 метр хүрдэг. Буйр нуур далайн түвшнээс дээш 583 метр өндөрт өргөгджээ.
Буйр нуурын тэгш талархаг газар байдаг тул эргийн шугам маш жигд булан тохой цөөтэй. Буйр нуурын үндсэн тэжээл нь гадаргын урсац (Халх голын ус) юм. Харин илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Далай нуурт өгдөг. Халх голын Буйр нуурт цутгахад үүсэх садрааны адаг орчим нь намгархаг, зэгс, шагшуурга, бургасан шугуй ихтэй, усны шувууд олноороо бөөгнөрөн цуглаж үүрлэн, өндөглөдөг үзэсгэлэнтэй газар юм. Нуурын ус гүехэн учраас зуны урин цагт бараг ёроолоо хүртэл бүлээсэж өнгөндөө 2.2 градус хална. Буйр нууранд 6 овгийн 34 зүйл зүйл загас бүртгэгдээд байгаагийн 12 зүйл нь агнуурын ач холбогдолтой булуу цагаан, тул, зэвэг, хадран, улаан живэрт, цурхай, цулбуурт, хэлтэг бөгөөд эдгээрийн 54 хувийг булуу цагаан загас эзэлдэг. Мөн 49 зүйл хөвөгч замаг, 57 зүйл хөвөгч амьтан, дээд ургамал, 4 зүйл тана хясаа бүртгэгдээд байна.Буйр нуурын загасыг бүр XIX зууны үеэс ашиглаж ирсэн бөгөөд Буйр нуурын зүүн урд эрэг дээр 1930 оноос монгол загас агнуурын газар байгуулагдан ажиллаж байгаад 1954 оноос эхлэн загас агнуурын улсын үйлдвэр болгон өргөжүүлэн нэг га талбайгаас 6.5 кг загас ангаж байжээ.Тус нуураас жилдээ 300 тн загас олборлох нөөцтэй гэсэн тооцоо бий.Буйр нуур, түүний орчимд 16 багийн 45 овгийн 122 төрлийн 236 зүйл шувуу бүртгэснээс орших хэлбэрийн хувьд 37 зүйл суурин амьдралтай, 199 зүйл нүүдлийн шувууд байна. Нүүдпийн шувуудын 115 зүйл өндөглөдөг, 59 зүйл дайрч өнгөрдөг, 7 зүйл өвөл ирж өвөлждөг, 9 зүйл тохиолдын байдлаар хааяа тааралддаг ба 9 зүйл шувууны оршин амьдрах Буйр нууранд 20000 дээш усны шувууд байнга байдаг, ус намгийн шувууд ихтэй учраас Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай Рамсарын конвенцийн хавсралт жагсаалтад 2004 онд бүртгэгджээ.
-Алсыг зорьсон алтан загасны гунигт түүх эхэлсэн нь энэ үү?
-Тийм ээ. Бойр нуурынх нь хажуу дор байдаг Баян нуур луу очих зам хаагдчихсан болохоор үр төлөө гаргах тааламжтай дулаан газрыг эрэх нь эх амьтны ёс. Тэгээд л алс холын/150км/ Далай нуур луу явах замыг сонгохоос өөр аргагүй боллоо биз. Далай нуурын ус Бойрынхоос хоёр дахин нимгэн болохоор эрт бүлээсдэг.

-Одоо Бойрын загасны нөөц их багассан уу?
-Одоо яасныг би мэдэхгүй. Элдвийн юм ярих юм билээ. Тэр бүхнийг тоочоод яахав. Намайг байх үед Бойр нуурт тул, зэвэг, цурхай, булуу цагаан, хэлтэг гээд 20 гаруй төрлийн сайн чанарын махтай загас байсан. Харин булуу цагаан, хэлтэг загас Бойр нуурын загасны 72 хувийг эзэлдэг гэж Анударийн Дашдорж нотолсон байх шүү.

-Уучлаарай энэ чинь юун хүн билээ?
-Монголын том биологич, профессор, загас судлаач. Амьд ахуйдаа ШУА-ийн Биологийн хүрээлэнд ажиллаж Бойрт ойр ойрхон очдог байсан юм.
-Монголын том биологич, профессор, загас судлаач. Амьд ахуйдаа ШУА-ийн Биологийн хүрээлэнд ажиллаж Бойрт ойр ойрхон очдог байсан юм.
-Бойрын загасны шинэ нүүдлийг тэр хүн мэддэг байсан уу?
Мэдэхээр барах уу даа. Гэхдээ Номхон далайн таван орны ус нуурын загасыг зөв зохистой ашиглах талаар байгуулсан гэрээ хэлэлцээрт баригдчихсан бололтой хүн байсан. Дараа нь эрдэмтэн Дулмаа гуай ч очдог байлаа. Дашдорж нь нөөцийн асуудлыг сонирхож байсан бол, Дулмаа голцуу л төлөвлөгөө хөөцөлдсөн хүн байсан.

-Бойрын загас цаашаагаа нүүдэллээд байна гэж та ер нь таамаглаад байсан уу, аль эсвэл тодорхой баримт байсан уу?
-Жил бүрийн тав дугаар сарын 15-аас долдугаар сарын нэгэн хүртэп Оршуун голыг Бойроос гарах хэсэгт очиж ажиглалт хийхэд булуу цагаан, хэлтэг хоёр сүрэг сүргээрээ гадагш гарч байхыг бишгүйдээ л нэг харсан. Хятадын далай түшиглэн загасны мах лаазлах үйлдвэр байгуулж болох нөөцтэйг Зөтлөлтийн биологич эрдэмтэн Никольский судлан тодорхойлж өгсөн юм. Ингээд хятадууд үйлдвэрээ барьсан. 50-иад оны сүүлийн Никольскийн нэг тайланд "Булуу цагаан, хэлтэг загас Бойроос Далай нуурт ирж түрсээ хаядаг боллоо"гэсэн байсан. Тэр тодорхойлолтын нэг хувь одоо биологийн хүрээлэнгийн архивт байх ёстой.

1958 онд манай улсын засгийн газрын хүсэлтээр хятадын биологич Зү Ши Пин тэргүүтэй хэсэг шинжээчид Бойрын загасны нөөцийг судлах, мөн жил бүрийн долдугаар сард нуурын ус яагаад ногоон болоод байгааг тодруулахаар ирсэн юм. Тэгэхэд нь би Бойрын ус багасснаас манай загас Далай нуур луу очиж түрсээ хаядаг болсон гэдгийг хэлэхэд тэрээр "Тийм байж болно. Жинхэнэ үнэнийг мэдэхийг хүсвэл чи надад найман мм-н мөнгөн утас 1 кг-ыг олж өг. Хоёулаа тэмдэг тавья " гэсэн. Тэр цагт манай хоёр улсын харилцаа дотно, хоёр үйлдвэр маань щев байлаа шүү дээ. Би ч уухайн тас, ХХҮЯ-ны тусламжаар хятадын Манжуур хотоос тэр хэмжээний шаваадсан мөнгөн утас авчирсан. Бид 2 Бойроос 1500 ширхэг булуу цагаан, хэлтэг загас барьж нурууных нь арын жижиг эвэр сэлүүрт мөнгөн гархи бэхлээд буцааж тавьсан. Ингээд хоёр үйлдвэр загас барихдаа уг тэмдгийг сайтар анхаарахаар болсон юм. Гэтэл бидний хийсэн мөнгөн гархитай загас 1958-1959 онд Бойр нуураас 3-хан баригдсан. Ойлгомжтой биз дээ бүгд тийшээ алга болсон гэсэн үг.
-Түрсээ хаячихаад буцаж ирдэггүй юм байхдаа?
-Тэр үед Далай нуурын загасны үйлдвэр дээр би хэд хэдэн удаа очсон юм. Оршуун голын цутгал дээр бат бөх төмөр сараалжин хаалттай, тэр нь хавар эрт, зундаа нээлттэй байдагсан. Далай нуур нимгэн учраас намар эрт, наймдугаар сард хөрч эхэлэхээр нөгөө хаалгаа чандлан хаачихаад Бойроос очсон загасыг үр төлийн нь хамт тэндээ хорьчихдогийг би өөрийн нүдээр харсан.

-Миний сонссон үнэн байна шүү.
-Энэ тухай, ер нь өөрийн бүх ашиглалтаа тэр үед ХХҮЯ- нд асуудал болгон тавьж, орлогч сайд байсан Найдансүрэнг Бойр нуурт очиход танилцуулаад үнэмшүүлж байлаа.
-Энэ тухай, ер нь өөрийн бүх ашиглалтаа тэр үед ХХҮЯ- нд асуудал болгон тавьж, орлогч сайд байсан Найдансүрэнг Бойр нуурт очиход танилцуулаад үнэмшүүлж байлаа.
-Тэгээд Оршуун голыг боох асуудал боссон хэрэг үү?
-Ерөнхийдөө л тэгсэн гэсэн үг. Эрдэмтэн Дашдорж Монголын загаст нууруудын талаар гоц анхаардаг байсан болохоор түүнд итгэж бүгдийг яриад газар дээр нь үзүүлсэн. Миний зориглож хийсэн юм гэвэл хятадууд Оршууны цутгаланг бүхэлд нь захирч болдог юм бол, би эхийг нь жахан ч гэсэн захирчихъя. Бойроос гарах Оршууны гарцыг багасгахын тулд 40-50 машин чулуу эхэнд нь хийе, ингээд чулуунд цохих усны чимээ, харгиар тийшээ ирэх загасыг үргээж буцаая, ингэхлээр нэгд үржлийн нь төрөлхи цөөрөм усаар баяжина, хоёрт загасны хаврын нуудлийг ч бас багасгаж болно гэсэн бодол төрсөн.
Мөн Шарилжийн голын хайрган босгыг сэргээж Буйрыг сэлбэдэг Халх голын урсацыг нэмье гэж бодлоо. Энэ хоёрыг гүйцээчихвэл Бойрын усны түвшин нэмэгдэхгүйдээ хаачихав.

-Ёстой доо тэгээд яав?
-Халх голд тэр үед байгуулагдсан Хүчит даргатай ХАА-н эрдэм шинжилгээний станцын ажилтай танилцахаар Т. Рагчаа даргыг очиход нь шалаад суучихлаа. Эхний хувилбарыг ерөнхийдөө зөвшөөрөөгүй. Хүний нутгын зах руу орох ажил байсан болохоор тэр биз. Харин хоёрдахийг нь сүрхий дэмжиж хүлээж авсан. "Түр ажилд трактор аваад хэрэггүй,"ДТ 54" трактор нэгийг Хүчитийн станцид та нарын газрын хөрс түрэх ажилд зориулж өгье! Хэрэгтэй цагтаа Хүчитээс авч хэрэглэж бай!" гэсэн даалгавар өгсөн юм. Энэ тухай Хүчит одоо санаж байгаа биз. Засгийн газрын "Ургамлын тос" төслийн удирдагч болсон гэнэ лээ.

-Хүчит гуай Танд нэг бульдозерийн өртэй юм байна шүү дээ. За тэр ч яахав. Шарилжийн голоо тэгээд түрж эхэлсэн үү?
Үгүй дээ. Намайг 1960-аад оны эхээр Улаанбаатарын Талхны заводын даргаар авчраад тавьчихсан. Нийслэлд талх хүрэлцэхгүйд мөн л хөөцөлдөн явж Талхны шинэ завод бариулах болоод зураг төслийг хийлгэж барилгыг бариулж эхэллээ. Овоо л урамтай явж байлаа.Тэгсэн чинь дахиад ХХҮЯ-дуудлаа. Яваад очсон чинь "Чамайг буцаад Бойр нуурт ажиллуулахаар болсон. Бойр нуурын загасны үйлдвэр уначихаад байна" гэдэг юм байна. Юу гэхэв намаасаа 39 онд хусуулчихсан ч гэсэн, хэрэгтэй газар нь тэр юм байгаа биз дээ, буцаад л очлоо. Манайхны ажил муудсан ч биш, загас ховордсноос л ажил муудсан байсан. Гэсэн ч хэдэн жил нүдэлдэж байж овоо зүгшрүүлсэн дээ.

-1968 оны үед Дорнодын Махкомбинатад ирсэн нь загасандаа бүр урам хугарсан хэрэг үү? Таныг тэнд очсоныг би санаж байна.
Яалаа гэждээ. Шарилжийн голыг боогоод ч Бойрын загас аврагдахгүйг мэдсэн. Боох ажлыг эхэллээ гэхэд тэр үеийн улс төрийн нөхцөл байдал тийм ажлыг эхлэх аргагүй болгосон. Харин Монголын загасны нэн чухал төрөл болох булуу цагаан, хэлтэг хоёрыг Дорнодын Эрээнцавын Хөх нуурт нутагшуулах санаа сэдсэн. Зохих шугамаар шинжилгээний ажлыгхийсэн. Энэ бол ганцхан миний санаа байлаа. Тэгсэн чинь Дорнодын Махкомбинат загас бариулах захиалагчийн төлөвлөгөө авчраад тавьчихсан. Инженерээр нь анх Даваасүрэн хүү ирж байлаа. Яагаав УИХ- ын гишүүн байсан.

-Одоо Бойрын загасыг яахав?
Ерөнхий сайд М.Энхсайхан маань Халх голын хүн юм даа. Нэг юм санаж яваа байлгүй.
Ерөнхий сайд М.Энхсайхан маань Халх голын хүн юм даа. Нэг юм санаж яваа байлгүй.
Ярилцсан сэтгүүлч Ж.НЭРГҮЙ /МОНГОЛЧУУД/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2582
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих