Дорнод аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалд гарсан сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалтыг энэ сарын 14-ний өдөр аймгийн Төрийн албаны салбар зөвлөл зохион байгууллаа.
Энэ удаагийн шалгалтад дэс түшмэлийн ангиллын 7 ажлын байранд 75 иргэн, туслах түшмэлийн ангиллын 9 ажлын байранд 38 иргэн, нийт 113 иргэн бүртгүүлсэн байна.
Зарлагдсан сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэд хамрагдсан бөгөөд дэс түшмэлийн ангилалд 27 буюу 36 хувь, туслах түшмэлийн ангилалд 12 буюу 31,5 хувь, нийт 39 буюу 34,5 хувь нь тэнцжээ.
Шалгалтыг гурван үе шаттай явуулдаг бөгөөд ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг цахимаар авч, тэнцсэн иргэдээс ур чадварын түвшин тогтоох шалгалтыг мөн цахимаар авсны эцэст мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтыг ярилцлагаар авдаг билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих