Төгрөгийн ханш суларч төсвийн орлого эрс багасч, хөрөнгө оруулалт буурчихаад байгаа өнөөгийн нөхцөлд Монголбанкны удирдлага, Сангийн сайдтай хариуцлага тооцохыг буруутгах аргагүй. Энэ долоо хоногийн эхнээс Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох тухай ярьж эхэллээ. Үүнтэй зэрэгцэн Сангийн сайдад горилогсод Монгол банкны ерөнхийлөгчийн суудлыг "сонирхож” эхэлсэн гэдэг нь ч үнэн байж болох юм.
Баттай бус эх сурвалжийн ярьж байгаагаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХын гишүүн Г.Баярсайханыг томилуулах Ерөнхийлөг чийн "нууц даалгавар”ыг биелүүлэх, үүнд хүч тавьж ажиллах хүн нь С.Одонтуяа тэргүүтэй гишүүд байх аж.Харин С.Одонтуяаг Сангийн сайдад нэр дэвшүүлэхээр төлөвлөж буй гэлцэж байгаа гэнэ. Товчхондоо, "аяганы хариу өдөртөө” гэдэг шиг аалзны тор шиг хэрсэн албан ту шаалын наймааг ингэж зохион байгуулж эхэлсэн юм даг уу даа.
Одоогийн байдлаар С.Одонтуяагаас гадна Н.Энхбаярт Ерөнхий сайдын үгийг дайж, тохиролцоо хийгээд ирсэн С.Баярцогт, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нарыг Сангийн сайд Ч.Улааны орыг залгамжлахад хамгийн тохиромжтой нэр дэвшигчид гэж үзэж байгаа ажээ.
С.Одонтуяаг томилбол жендер талаасаа эерэг уур амьсгал бүрдүүлэхээс гадна олон улсын эдийн засаг, харилцаа ны мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр цолтой зэрэг давуу талуудыг нь үнэлэх ёстой. Хувийн хэвш лийн байгууллагад ажиллаж, "хал үзсэн” ээс гадна төрийн бус байгууллага тэргүүлж нийгмийн идэвхтэй зүтгэлтэн болж чадсан, Нийслэлийн ИТХын төлөөлөгч, Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсныг нь эс тооцвол улс төрийн албан тушаалд тэгтлээ улайраад байдаггүй. Харин түүний нөхөр Газрын тос ны газрын даргаар ажилласан нь эрхэм гишүүний чихийг халууцуулдаг боловч ардчилсан төрийн үед ийм шалтгаар УИХ ын гишүүний нэрийг сэвтээх гэж оролдох нь тийм ч таатай тактик биш болов уу. Улс орны эдийн засгийн талаар С.Одонтуяа гишүүний хэвлэлд өгсөн ярилцлагууд олон нийтэд болон мэргэжилтнүүдэд сайшаагддаг. Хамгийн сүүлд л гэхэд Хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийг боловсруулахад идэвхтэй оролцож сурталчлах болсон. Энэ нь ч эрхэм гишүүнийг Сангийн сайдаар томилогдоход эерэг нөлөө үзүүлэх биз ээ.
С.Баярцогт гишүүний хувьд шинэчлэлийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэл цэх үед Сангийн сайдаар хоёр дахь удаагаа баттай томилогдоно гэсэн хүлээлттэй байсныг үгүйсгэх аргагүй. Гэвч Ерөнхийлөгч огт халгаагаагүй гэдэг. Энэ нь Оюутолгойн гэрээтэй ямар нэг сэжмээр холбоотой байсан нь лавтай. Өөрөөр хэлбэл, шинэчлэлийн Засгийн газрын нэр хүндийг бодсон хэрэг. Түүнээс биш С.Баяр цогт гэдэг улстөрчийн хувьд "капитал” гэж үзэхээс аргагүй намтар цадигтай гэдэгтэй маргах хүн ховор болов уу. Эдийн засаг, хууль гэдэг хоёр том салбарын аль, алинд нь гүнзгий суралцсан түүний улс төр дэх замнал нь ч маш хурдтай, амжилттай байдгаараа гайхагддаг. Тэгээд ч Ч.Улаан Сангийн сайдаар гурвантаа томилогдсоны нэгэн адил С.Баярцогт хоёр дахь удаагаа энэ албан ту шаалыг хашиж яагаад болохгүй гэж. Харин энэ удаа нэгэн хүндхэн сорилтыг давж чадваас С.Баярцогтод Сангийн сайдаар томилох амлалт өгсөн байж болзош гүй. Тэрхүү сорилт нь Н.Энхбаяртай Засгийн газрын "насжилт”ын асуудлаар тохиролцоонд хүрч хэлэлцээ хийж ирэх явдал байсан. Ингээд Ерөнхий сайд сөрөг хүчинтэй ч, Н.Энхбаяртай ч амжилттай тохиролцож, харин Засгийн газар таа өөрөө "цэвэрлэгээ” хийх үүрэг хүлээв. Энд нэг үл ойлголцол үүсэж болох юм. Үүнийг эрсдэл ч гэж үзэж болно.
Тухайлбал, Ч.Улааныг УИХ дахь "Шударга ёс” эвслийн бүл гээс томилогдсон учраас Засгийн газарт хамтрагчдын зүгээс "Дараагийн Сангийн сайд заавал эвслийнх байх ёстой” гэсэн болзол тавьж мэдэх юм. Энэ тохиолдолд хамгийн найдвартай нэр дэвшигч нь О.Чулуунбат гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Учир нь О.Чулуунбат гэдэг хүн Н.Энхбаярын хувьд хэн билээ, хэчнээн үнэ цэнэтэй боловсон хүчин билээ гэдгийг бодолцох нь зүйтэй болов уу. Түүнийг хаана, ямар алба хашиж байсан намтрыг ярьж өгөхийн оронд өнөөдөр хэн болчихоод байгаа тухай өгүүлэх нь илүү чухал. О.Чулуунбатыг одоо ажиллаж буй Эдийн засгийн яаманд нь, Монголбанкинд, ер нь хаана "байршуулахаас” Засгийн газрын 100 хоногт амжуулах ажил цэгцэрч ч мэдэх юм. Үүний зэрэгцээ О.Чулуунбат намын шийдвэр гэгчийг үнэлдэг боловч өөрийгөө түүнээс ч илүү үнэлж цэгнэж чаддаг, тэр ч байтугай улс төрийн хийгээд эдийн засгийн эргэлтэд оруулж чад даг нэгэн билээ. Яагаад анхнаасаа түүнийг Сан гийн сайдаар томилоогүй вэ. Ядаж Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилохгүй яасан юм бэ гэдгийн цаана тэр өөрийгөө үнэлдэг, томилдог гэдгийг харж болох юм. Бүр тодруулбал, "Тухайн цаг үед Сангийн сайдын суудалд Ч.Улаан тохиромжтой. Тэгэх ч эрхтэй. Харин Эдийн засгийн хөгжлийн яам гэдэг байгууллага Засгийн газрын бондыг захиран зарцуулах болно” гэдэг тэр нүүдлийг урьтаж харж чадсан байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд Эдийн засгийн хөгжлийн яам гэдэг шинэ байгууллагын нэр хүнд ч уналаа. Засгийн газрын баталгаатай "Чингис” бондын хөрөнгө ч түүний хүсэж байснаас өөр замаар зарцуулагдаж дуусав. Хэдийгээр "Чингис” бондын үлдсэн мөнгө орж ирэх нигууртай ч үүнд тавих олон ний тийн хяналт өмнөхөөс илүү чангарна. Тэгээд ч бондын мөнгийг хэний хүслээр, яаж зарцуулбал энэ суудалд тэсэж үлддэг талаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хангалттай судал лаа. Одоо түүнд төсвийн орлого тасалдсан ч буруугаа хүлээгээд яваад өгөх намын нөхөр нь суудлаа тавиад өгч мэдэхээр байна.
"Улайдагүй” Ч.Улааны суудлыг "Улайссан” О.Чулуунбат эзэллээ гээд "нийлбэрийн чанар” өөрчлөгдөхгүй гэдгийг нийтээрээ мэдэж буй. Тэ гэ хээр дээрх гурван нэр дэвшигчийн хэн нь ч улс орны төсөв, санхүүгийн байдлыг өөд татах бо ломж гүй гэдгийг мэдсээр байж "Сангийн сай даар ажиллаж байсан” гэх нэг өгүүлбэрийг нам тартаа нэмэхийн төлөө энэ суудалд очих юм шүү гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.
У.ОРГИЛМАА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих