Баяр, амралтын өдрүүдээр буюу 2017 оны 12 дугаар сарын 26-нд баруун
аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутаг,
Хөвсгөлийн уулсаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн
аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын
зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын
зарим газраар, 30-нд Баруун аймгуудын нутаг, Хөвсгөлийн уулсаар, 31-нд
баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, Төвийн аймгуудын зарим газар,
говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0,0-14 мм цас орсноос хамгийн их
нь Увсын Баруунтуруунд 14мм, Тэсд 13 мм ахиу цас орж, цасан шуурга
шуурсан байна.
Харин ихэнх хугацаанд салхины хурд секундэд 6-11 метр, 27, 28-нд Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 27 метр хүрчээ.
Цаг, уур орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 4, 5-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байна. Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.
Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26314
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих