"Дорнод аймгийн Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх хүрээнд "Бид Дорнодын залуус-2017" аян зохион байгуулагдаж байгаа билээ. Аянд оролцогч залуучуудын санал санаачлагыг сонсох, туршлага хуваалцах, амжилтыг урамшуулах "Нөхөрлөлийн үдэшлэг” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас оролцогч залуучуудыг чадавхжуулах 4 удаагийн сургалт, багаар хамтарч ажиллах чадварыг нэмэгдүүлэх 2 удаагийн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Түүнчлэн аянд оролцогч багууд нийт 9 удаагийн эерэг нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж 2000 гаруй залуучууд, иргэд, олон нийтэд хүрч ажилласан байна. Хийж бүтээх эрмэлзлэл дүүрэн буй ЗАЛУУСТАА цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсье.
БУСДАДАА болон НИЙГЭМДЭЭ эерэг манлайллыг бий болгох залуучуудын буухиа амжилттай үргэлжилж байна. Энэ хугацаанд үйл ажиллагаандаа идэвх санаачлагатай оролцож бусдыгаа манлайлсан "Аравт” багийн гишүүн Б.Даваасүрэн, "Пуужин” багийн гишүүн Д.Сэргэлэнбаатар, "Хөсөгтөн” багийн Э.Ганчимэг, "Тархины сэрүүлэг” багийн гишүүн Б.Хонгорзул, "Эерэг цэнэг” багийн гишүүн Ч.Анхбаяр нар САНТА өвөөгийн бэлгээр шагнадлаа. Аяны хаалтын үйл ажиллагаа 2018 оны 1 дүгээр сард зохион байгуулагдах ба "ШИЛДЭГ БАГ”-ийг шалгаруулан алдаршуулах юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих