Филиппин улсын Лузан арлын Маяон галт уул идэвхжиж эхэлснээс болж хэдэн 1000 хүн орон гэрээсээ дайжжээ. Албаныхны мэдээлснээр одоогийн байдлаар 15 мянган хүн орон гэрээсээ дайжсан ба ноцтой дэлбэрэлт хэзээ ч болж болзошгүй байгаа талаар мэдэгджээ.
Галт уулаас хар утаа суунаглаж, ойр орчинд нь үнс нурам сацарсаар байна. Галт уулын дээд хэсгээс халуун хайлмаг оргилж харагдаж байгаа агаад Филиппиний философи, геологи судлалын хүрээлэнгээс галт уулын халуун хайлмаг зарим хэсгээрээ оргилсоор байгааг хэлсэн.
Маяон галт уул өмнө нь 1616 онд идэвхжиж, 1814 онд дэлбэрч байсан талаарх бүртгэл байгаа. 1814 онд дэлбэрэхэд хэд хэдэн тосгон өртөж, 1200 гаруй хүн амиа алдаж байсан байна.
Хэрэв галт уул дэлбэрвэл цагт 60 км/цагийн хурдтай халуун хайлмаг, хүлэмжийн хий, нүүрстөрөгчийн давхар исэл цацагдах аж.
http://www.ugluu.mn/wp-content/uploads/2018/01/mayon-volcano-quiet-eruption-albay-300x200.jpg 300w, http://www.ugluu.mn/wp-content/uploads/2018/01/mayon-volcano-quiet-eruption-albay-768x512.jpg 768w, http://www.ugluu.mn/wp-content/uploads/2018/01/mayon-volcano-quiet-eruption-albay.jpg 800w" sizes="(max-width: 569px) 100vw, 569px" style="font-style: inherit; font-variant: inherit; font-weight: inherit; font-stretch: inherit; font-size: inherit; line-height: inherit; font-family: inherit; padding: 0px; border-width: 0px; border-style: initial; margin: 5px auto; vertical-align: baseline; display: block;" />
Галт уулын дэлбэрэлтээр халуун лааваас гадна усны уур, нүүрстөрөгчийн давхар исэл, хүхрийн давхар исэл, хлорт устөрөгч, фторт устөрөгч, үнс их хэмжээгээр агаар мандал руу (ихэвчлэн стратосфери рүү, 16-32 км хүртэл өндөрт) цацагдана.
Эдгээрээс хамгийн муу нөлөөтэй нь хүхрийн давхар исэл бөгөөд уг исэл агаарт хүхрийн хүчил, улмаар маш жижиг ширхэгтэй сульфат тоосонцор болон хувирдаг. Уг тоосонцор нь нарнаас ирэх дулааны энергийг буцаан ойлгож, томоохон хэмжээний галт уулын дэлбэрэлтийн дараа 1-3 жилийн турш агаарын дундаж температур багасдаг байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих