МОСКВА. /ТАСС/. Сирийн хойд нутагт Оросын байлдааны нисэх онгоцыг босогчид харван унагааж, нисгэгчийг нь хөнөөсөн тухай Оросын БХЯ мэдэгдсэнийг "ТАСС” агентлаг уламжлав.
Эх сурвалжийн мэдээлснээр, бямба гарагт буюу өчигдөр Сирийн хойд нутгийн Идлиб мужид лалын босогчдын "Аль-Каида” бүлэглэлийн харьяа "Хаят Тахрир аль-Шам” бүлэглэлийнхэн Оросын "Су-25” сөнөөгч нисэх онгоцыг газар-агаар ангиллын пуужингаар харван унагаасан байна. "Су-25”-ын нисгэгч нь шүхрээр бууж амжсан хэдий ч босогчид түүнийг хөнөөжээ.

Идлиб мужид босогчдын эсрэг ажиллагаа явуулж буй Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын Засгийн газрын хүчнийхэнд Оросын агаарын цэргийн хүчнийхэн өчигдөр дэмжлэг үзүүлж байхад энэ хэрэг болсон байна.
/>
Г.Доржханд
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26528
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих