Хятадын Интернет сүлжээний мэдээллийн төв тун саяхан нийтэлсэн 41 дэх удаагийн "Хятадын интернет сүлжээний хөгжлийн тухай тайлан”-гаас үзвэл, 2017 онд, Хятадын интернет сүлжээний цэнгээнт нэвтрүүлгийн хэрэглэгчийн цар хүрээ хурдтай өсөн нэмэгдсэнээр, интернетийн шууд нэвтрүүлгийг ашигласан хэрэглэгчдийн тоо 422 сая, жилийн өсөлтийн хэмжээ 22.6 хувьд хүрчээ.
Зах зээлийн хүчтэй эрэлт хэрэгцээ, бодлогын урамшууллын удирдамж, аж ахуйн нэгжийн нөөц баялгийн дэмжлэг зэрэг нь интернет сүлжээний соёлын цэнгээнт нэвтрүүлгийг бүх талаар хөгжлийн үе шатанд гаргасан байна. 2017 онд интернет сүлжээний шууд нэвтрүүлгийн ажил төрөл хурдтай хөгжсөн. Бүртгэгдсэн аж ахуйн нэгжүүдийн шууд нэвтрүүлгийн үйлчилгээний орлогын байдлаас үзвэл, томоохон онлайн платформд зориулсан шууд нэвтрүүлгийн ажил төрлийн орлого хурдтай өсөж байна гэж Хятадын Интернет сүлжээний мэдээллийн төвийн шинжээч Гөү Юе үзжээ.
Ренчинсоо
ХОУР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих