Дорнод аймаг өнгөрсөн онд 12.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнийхээ 21 хувийг хангажээ. Тухайлбал, мах махан бүтээгдэхүүний нийт хэрэгцээг 100 хувь, сүү сүүн бүтээгдэхүүний 76 хувийг, гурилан бүтээгдэхүүний 23 хувийг, хүнсний ногооныхоо 16.5, өндөгний 48.1 хувь, гурилны хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангаж байгаа юм.
Энэ онд эдгээр үзүүлэлтийг нэмэгдүүлэхээр хэд хэдэн ажил төлөвлөөд байна гэж тус аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Тухайлбал, Баяндун, Баянтүмэн зэрэг 6 суманд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, оёдол арьс ширэн эдлэл, гутал үйлдвэрлэгчдээ "Бизнес аялал” хамруулах, "Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн”, "Тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн” зохион байгуулах гэхчлэн томоохон ажлууд төлөвлөжээ.
Д.Дэлгэрмаа
montsame.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26760
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих