2-р сарын 25-нд, Парисын Винсенне морин спортын талбай, Францын Visions France, XYO олон нийтийн харилцааны зөвлөхүүдтэй хамтран "Хятадын морин спортын өдөрлөг”, цагаан сарын баярын томоохон арга хэмжээг анх удаа зохион явууллаа. БНХАУ-аас Францад суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх Ли Шяопин, эдийн засаг худалдааны зөвлөх Гао Юань-Юань, Францын үндэсний морин спортын холбооны дарга Доминик Дрегер нар арга хэмжээний туузыг хайчилжээ.
Францын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Бенжамин Гриво арга хэмжээний үеэр хэлэхдээ: Хурдын морь бол Хятад, Францын эдийн засаг, соёлын харилцаанд маш чухал байр суурьтай. Саяхан Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Хятадад айлчлахдаа Францын Бүгд Найрамдах улсын үндэсний харуулын морийг Хятад улсад бэлэглэсэн юм. Энэ нь "морь”-иор, "пaндa”-ны хариу болгож буй дипломат харилцааны заншил ёсоор, хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжихийн бэлгэдэл юм гэжээ.
Хятадын морин спортын өдөрлөгийн үеэр, нийт 10 гаруй удаа өндөр түвшний морин спортын арга хэмжээг зохион явуулжээ. Уралдааны дараа, Хятадын морин спортын нийгэмлэгийн төлөөлөгч Францын морин спортын групптэй "Хятад, Францын морин спортын хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.
Ренчинсоо
ХОУР
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26836
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих