3-р сарын 1-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин Бээжинд болсон ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: БНХАУ-ын стратегийн зорилт бол ил тод юм. Хүйтэн дайны үеийн хоцрогдсон сэтгэхүйгээ орхихыг АНУ-аас хүсэж байна гэжээ.
Хуа Чүнь-Ин: Сүүлийн үед, АНУ-ын арми "Хятадын заналхийлэл" гэгчийг дурдсаар байна. АНУ цэрэг армийн хувьд дэлхийн хамгийн хүчирхэг орны хувиар, цэргийн зардал нь дэлхийд тэргүүлж, 2-7-рт орж байгаа орнуудын нийт зардлаас ч илүү гарсан атлаа бусад орныг Америкт заналхийлж байна гэдэгт би их гайхдаг. Саяхан Америкийн Төрийн Департаментын албан тушаалтан Азийн бүсэд F-35 сөнөөгч онгоц болон бусад дэвшилтэт зэвсэг борлуулна гэдгээ мэдэгдэж байсан юм. АНУ "Хятадын заналхийлэл" хэмээх цуурхал тарааж буйн цаад санаа нь юу вэ гэдэгт эргэлзээ төрүүлж байна гэжээ.
Н.Пүрэвжав
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26857
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих