"Хятад дууны уралдаан зохион байгуулахад 18 сургуулийн сурагч оролцжээ. Тэдгээр хүүхдүүд монголоор муухан ярих хэрнээ хятад хэлээр ус, цас шиг ярих юм. Монголчууд үр хүүхдээ хурдацтай хятаджуулж байгаа юм байна даа” гэх жиргээ нэгийг бодогдуулсан юм.
Тиймээс ч гадаад хэлний сургалттай, тэр тусмаа хятад хэлний сургалттай сургуулиудын асуудлыг хөндөн бичиж байна.
Монгол Улс хүн бүрийн сурч, боловсрох эрхийг Үндсэн хуулиараа хуульчилж өгсөн байдаг. Тиймээс ч өнөө цагт хэн юугаа сонгон суралцах эрх нь бүр ч нээлттэй. Хятад хэлээ сурах эсвэл орос, англи хэлийг сонгох нь тухайн гэр бүлийн хэрэг болсон.
Хятад хүүхдийг зөвхөн хятад хүн асран хамгаалах, хятад хүүхдүүдтэй зөвхөн төрөлх хэлээр нь ярих ёстой байдаг гэж бичсэн байсан. Тэгвэл манай улсад бүх зүйл яг эсрэгээрээ
Өнгөц харахад энэ нь сүржигнээд, заавал төр засагт "наах” асуудал биш юм шиг. Гэхдээ ахиулаад бодоод үзэхээр заавал төрийн бодлогоор зохицуулах учиртай асуудлын нэг ажээ.
Өнгөрсөн онд нэгэн гялгар сэтгүүлийн хуудаснаас хятад хүүхдийг зөвхөн хятад хүн асран хамгаалахыг тус улс хуульчилсан байдаг тухай уншиж байсан санагдана. Тэгэхээр гадны аль нэг улсын иргэн Хятадад хүүхэд асран, хамгаалах эрхгүй байдаг гэсэн үг. Тиймээс ч асрамжийн төвүүдэд нь зөвхөн хятад хүн багшлах үүрэгтэй байдаг юм билээ.
Мөн хятад хүүхдүүдтэй зөвхөн төрөлх хэлээр нь ярих ёстой байдаг гэж бичсэн байсан. Тэгвэл манай улсад бүх зүйл яг эсрэгээрээ. Гадны аль ч улсын иргэн дурын гудамжинд хашаа хатгаад, асрамжийн төв гэсэн хаяг хадаад үйл ажиллагаагаа явуулж болдог. Монгол хүүхэдтэй заавал төрөлх хэлээр нь харилцах шаардлагагүй. Тэднийг дөнгөж хэлд ормогц нь эцэг, эх нь ихээхэн боловсролтой болгох гэж байгаа нь энэ гээд гадаад хэлний сургалттай цэцэрлэг, сургуульд оруулчихдаг. Ингэж хүүхэд монгол үгээ ч зөв хэлж сурч амжаагүй байхдаа гадаад хэл сурах даалгавар хүлээдэг.
Уг нь хүн эхлээд төрөлх хэлээ төгс эзэмших учиртай. Бичгийн болон ярианы өндөр чадвартай байх ёстой. Гэтэл орчин цагийн хүүхдүүд төрөлх хэлээ мэдэхгүй хэрнээ таван тивийн хэлээр чөлөөтэй ярилцах болжээ.
Энэ нь тийм буруу зүйл гэж үү хэмээн зарим нэг нь эгдүүцэх биз. Тэгвэл гадаад хэл сурахыг буруутгасангүй гагцхүү гадаад хэлний сургалттай ЕБС-иудын монгол хэлний хичээлийн заах цагийг уртасгавал яасан юм бэ.
Тухайлбал, Хятад хэлний сургалттай сургуулиуд хагас цэргийн зохион байгуулалттай, монгол хүүхдүүдэд зөвхөн Хятад хэл заагаад зогсохгүй тухайн улсын соёлыг нэвтрүүлж, хүмүүжилд нь нөлөөлж байгааг нэг бус удаа эцэг, эхчүүдийн амнаас сонсч байсан юм. Улмаар хүүхдүүд эх орондоо өсч, хүмүүжиж байгаа хэрнээ харь хэл, соёлд автаж байгаа хэрэг.
Миний хүүхэд надтай хятадаар биш монголоор мэндчилдэг байгаасай. Ажилд орох анкет бөглөхдөө эх хэлээрээ алдаагүй, зөв бичдэг, бусадтай зөв, сайхан ярьдаг болоосой
Давс, хужрыг нь тааруулах тухай яриа зүгээр ч нэг гарчихсан зүйл биш. Аливаа зүйлд хэм хэмжээ байх ёстой. Хэм хэмжээг энгийн нэг багш, эцэг эх, сэтгүүлч би ч биш Засгийн газар, төр, салбар хариуцсан сайд, яам тамгын газар тогтоодог. Үүнийг нь харин Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хэнбугай ч зөрчих учиргүй.
Тухайлбал, БШУЯ-ны зүгээс гадаад хэлний сургалттай ЕБС-иуд 1-5 анги хүртэл нь Монгол хэлний хичээлийг уртасгасан программаар заах тухай журам баталж болно. Үүнийг нь дагаж, мөрдөөгүй тохиолдолд тухайн сургуулийн үйл ажиллагааг зогсоодог байж ч болох. Харин ингэхгүйн тулд сургуулиуд дүрэм, журмаа дагаж, мөрддөг болох юм.
Миний хүүхэд надтай хятадаар биш монголоор мэндчилдэг байгаасай. Ажилд орох анкет бөглөхдөө эх хэлээрээ алдаагүй, зөв бичдэг, бусадтай зөв, сайхан ярьдаг болоосой гэсэндээ үзэл бодлоо илэрхийлсэн минь энэ.
Супермаркетын тооцооны хуудаснаа хонины сүүлийг "өөхтэй бөгс” гэж орчуулсан байхыг харчихаад нүдэндээ итгэхгүй гайхаж байсан юмдаг. Хил, хэл, мал гуравтайгаа байхад монгол баян гэж үг бий. Бидний баялаг хөрсөн доорх алт, зэсээр хязгаарлагдах учиргүй.
Х.Өнөржаргал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих