Улс
төрийн хямрал нь дээд цэг тээ хүрсэн Тай ландын Вант ул сад уржигдраас
онц бай- дал зарлаж, байлдааны бэлэн байдалд шилжлээ. Засгийн газраа
эсэргүүцсэн тэмцэл нэлээд хэдэн сар үргэлжилж 30 орчим хүний амь насанд
хүрсэн тул байлдааны бэлэн байдал зарлахаас аргагүйд хүрлээ хэмээн
цэргийн эрхтэн дархтнууд мэдэгдэж байгаа юм. Өчигдрийн байдлаар
Тайландын гудамж тал- байгаар буу үүрсэн цэргийнхэн болоод армийн
зэвсэг техник хөлхөж байгаа мэдээлэл байна. Мөн цэргийнхэн хамгийн
түрүүнд хэвлэл мэдээллийн байгууллага болоод телевизийн байруудыг эзлэн
аваад байгаа аж. Энэ үед Тайландад байрлах гадаадын Элчин сайдын яамд
ард иргэдээ тус улсыг үтэр түргэн орхин гарахыг зөвлөж бай- на. Үүний
дээр ард иргэдээ Тай- лан дад аялж жуулчлахгүй байхыг ан хаа руулж
эхэллээ. Монгод Улсын Га даад хэргийн яам мөн адил мэдэгдэл гаргаад
байна. Үүссэн нөхцөл байдлаас болоод хэдэн сая жуулчин Тайландыг
яаралтай орхин гарч, жуулчлахаар төлөвлөсөн хэдэн сая гадаадын иргэн энэ
зуны аяллын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж байгаа нь гарцаагүй. Энэ бол
Монгол Улсад олдож буй нэг боломж. Вьетнам, Хя тад улсын хооронд энэ
сарын эхээр газар нут гийн төлөөх багахан маргаан дэгдсэн. Маргаан
сүүлдээ даам жирч Вьетнамын иргэд нутагтаа үйл ажиллагаа явуулж буй
гаднын тэр дундаа Хятадын хөрөнгө оруулалт бүхий компаниудын үйлдвэр
бай- гуу ламжийг галдан шатааж багагүй хохирол учруулсан. Үүний улмаас
Хятад гэлтгүй дэлхийн томоохон компаниуд хаалгаа бариад байгаа юм.
Эдгээр компанийн дотор дэлхийд алдартай "Adidas”, "Nike”, "Apple” багтаж
байна. Одоогоор Хятадын Засгийн газраас иргэдээ Вьетнамаас гаргаж
эхэллээ. Дээрх шалгаанаас болоод дэлхий нийт тэр дундаа Вьетнамыг
зорихоор төлөвлөсөн хэдэн сая жуулчин бас
л аяллын маршрутдаа өөрчлөлт оруулахаар болоод байна. Үймээн самуунтай газарт мэдээж хэн ч жуулчлахыг хүсэхгүй. Энэ бол Монгол Улсад олдож буй хоёрдах боломж. Хятадын Куньмин хотын төмөр замын буудалд "мачете” хэмээх бо гино сэлмээр зэвсэглэсэн эдгээ- дүүд 29 хүний аминд хүрч 160 иргэнийг гэмтээсэн хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд гарав. Хоёр хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 30-ний өдөр Урумчи хотын төмөр замын буудалд дэлбэрэлт болж, гурван хүн амь үрэгдэж 79 хүн шархдав. Үүний улмаас Хятадын эрх баригчид Бээжин хотноо 150 хуягт оруулж зэвсэглэсэн хоёр мянган цэргээр нийслэлээ хүчитгэн аюулгүй байдалд нь санаа тавьсан. Шатах шингэн бүхий лонх бэлтгэх магадлалтай байна гэж үзсэний үндсэн дээр Бээжинд зарж буй шатахуун болон шатах тослох материалын худалдааг хянаж эхэллээ гэж Хятадын төв мэдээллийн хэрэгсэл болох Синьхуа дурдав. Мөн нэлээд хэдэн
хотод Бээжин шиг хуягт тээвэрлэгч оруулж цэргийн болоод цагдаагийн хүчийг зузаатгасан юм. Хятадад очсон болон зорихоор төлөвлөж байсан хэдэн сая жуулчин үүнээс болж айдаст автав. Энэ бол Монгол Улсад олдож буй гуравдахь боломж. Туркийн ба руун хэсэг дэх нүүрсний уурхайд дэлбэрэлт болж, энэ сарын 14-нд 300 орчим уурхайчин амь насаа алдав. Үүний улмаас жагсаал зохион байгуулж олон хүн Засгийн газартаа эсэргүүцлээ илэрхийлэв. Энэхүү жагсаалыг 2013 оны оюутны бослоготой адил мөргөлдөөнд хүрч болзошгүй хэмээн эрх баригчид санаа зовнож байсан ч азаар хүний амь эрсдэлгүй дууссан. Гэсэн хэдий ч Туркт одоог хүртэл улс төрийн болоод аюулгүй байдал тийм ч сайнгүй байгаа юм. Энэ бол бас нэгэн боломж. Тайландын Вант улсад жилд дор хаяж 10 сая орчим жуулчин зочилдог гэсэн тоо байна. Тэдний олонхийг секс жуулчид бүрдүүлдэг нь нууц биш ч 50 хувь нь энгийн аялагчид байдаг аж. Харин Вьетнам, Хятад, Туркт зорчдог жуулчдын тоог үүн дээр нэмбэл 30 сая элбэг давахаар тооцоо байна. Азийн орнуудад үүссэн дээрх нөхцөл байдлаас үүдээд жуулчны хар зах дээр өнөөдөр багаар бодоход 30 сая хүн энэ зуны амралтаа хаана өнгөрөөхөө мэдэхгүй эргэлзэж суугаа нь лавтай. Патаяа арал дээр зугаацан, Ханойд хоёр дугуйт хөлөглөн давхих жуулчдын мөрөөдөл айдсаас бо лон замхраад байна. Замхарч эхлээд буй тэдний мөрөөдлийг тал нутгийн малчны гэр, онгон дагшин байгалиараа татаж яагаад болохгүй гэж. Албан ёсны тоогоор өнгөрсөн жил Монгол Улсад 417 мянга орчим жуулчин ирсэн мэдээлэл байдаг. Харин албан бус гэвэл энэ тоо 500 гаруй мянга болох биз. Тэгэхээр ССАЖЯ- ныхан одооноос дорвитой хөдөлж чадвал энэ жил Монгол Улс урьд
жилүүдэд байгаагүй олон жуулчин хүлээн авч болохоор нөхцөл үүсээд байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Жуулчдын тав тухыг хангасан орчин, зу гаацуулан цэнгүүлэх газ- раараа Монгол Улс дээрх орнуудыг гүйцэхгүй ч буу үүрсэн цэргүүд бус харьцангуй тайван улс гэдгээрээ бид тэднээс илүү оноо авч чадна. Монголбанкны ам.долларын ханш өчигд рийн байдлаар 1819, евро 2,491 төгрөгтэй тэнцэж байна. Ам.доллар болоод еврогийн ханш өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь монголчуудад сөрөг нөлөөтэй зүйл. Харин ам.доллар болоод евро өвөртлөн ирэх жуулчдын хувьд бол энэ таатай зүйл юм. Учир юу гэвэл тэдний өвөртлөн ирэх валют өдрөөр өсч, аль болох бага төлж олон үйлчилгээ авах болно. Хэтэвч дэх хэдээ гамнахыг хүсэхгүй хэн байв гэж. Монгол Улс жилд сая жуулчин хүлээн авахад ямар нэгэн хүнд- рэлгүй хэмээн мэргэжилтнүүд хэл- дэг. Гэвч аялал, жуулчлал хөгжсөн сүү лийн 20 жилийн хугацаанд бид нэг дор ийм олон хүн хүлээн авсан нь үгүй. Тэгвэл энэ жилийн хувьд шар тивд үүссэн нөхцөл байд лаас үүдээд Монгол Улсад аялал, жуулч- лалын салбараа шинэ шатанд гаргах, түүхэндээ байгаагүй олон жуул чин авах боломж үүсээд байна. Хар зах дээр хаачихаа мэдэхгүй эргэлдэх 30 сая жуулчны 0.8 хувийнх нь "толгойг угаахад” л Монгол Улсад 2,5 сая жуулчин гүйгээд ирэх боломж байгааг мэргэжилтнүүд тооцоолж байгаа юм. Хэрэв ингэж чадах аваас өнөөдрийн хомсдоод байгаа ам.доллар хэдэн саяараа нисээд ирэхэд болно. Дунд ангийн хүүхдийн энгийн тэгшитгэлийг энд бодож үзэхэд л хэдий хэмжээний ам.доллар Монголд үлдэх нь тодорхой. 2,5 сая жуулчнаас мянган ам.доллар салгахад л 2,5 тэрбум болж байна. Тэгшитгэлийн үржвэрийг хамгийн багаар бодоход шүү дээ. Энэ бол том боломж.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2708
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих