Дорнод /МОНЦАМЭ/ Усны нөөцийг хамгаалах, мод бургас ургах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор голын эрэг даган нутаглаж, малаа бэлчээхгүй байхыг малчдад анхаарууллаа. Дорнод аймгийн Засаг дарга энэ сарын 15-наас ирэх сарын 5-ны өдрүүдэд мод бургас их хэмжээгээр тархсан газарт мал бэлчээхгүй байх талаар голын эрэг даган нутаглаж буй малчдад мэдээлэл өгч, уриалга хүргэж ажиллахыг сумдын Засаг дарга, холбогдох агентлагийн дарга нарт даалгасан байна.
Тус аймагт Хэрлэн гол дагуу зургаан сумын 1900 өрхийн 500 мянган толгой мал бэлчээрлэж байна. Өвөл, хаврын улиралд цаг агаар хүндэрсэн үед голын бургасны нөмрийг дагаж малчид олноор нутаглаж малаа бэлчээж байгаа нь бургас нөхөн сэргэх байдлаа алдагдуулж, усны түвшин, чийгийн балансад сөрөг нөлөө үзүүлж байдаг гэж тус аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.
Багануур, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар дамжин урсаж буй Хэрлэн голын эрэг дагуу мал аж ахуйтай 2167 мэалчин өрхийн 700 мянга гаруй мал бэлчээрлэн нутаглаж байна гэсэн дүн мэдээлэл бий. Сүүлийн жилүүдэд ган гачиг, хэт халалт, хуурайшилтаас шалтгаалан малчид зуны улиралд голоо дагаж зусах нь элбэгшиж, малын тоо толгой харьцангуй их нэмэгдэх болсноор бэлчээрийн асуудал хүндэрч, голын бургас шугуй гэмтэж хорогдсоор байгаа юм.

Д.Дэлгэрмаа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27207
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих