АНУ-ын Хавай арал дээрх Килауеа галт уул өнгөрсөн пүрэв гаригт сэрж, үнс нурмаа цацаж эхэлсэн билээ.
Харин энэ амралтын өдөр галт уул дэлбэрч, улмаар их хэмжээний халуун хайлмаг оршин суугчдын бүс нутаг руу урссан юм.
Халуун хайлмаг улмаас одоогоор 32 байр шатаж, 1500 орчим иргэнийг аврах албаныхан нүүлгэн шилжүүлжээ.
Галт уулаас урссан халуун хайлмаг зам талбайг сүйтгэж, улсад их хэмжээний хохирол учруулаад буй юм.
Тэгвэл Килауеа галт уулаас урссан халуун хайлмаг хэдхэн хормын дотор нэгэн суудлын автомашиныг нөмрөн авч, дахин ашиглах боломжгүй болгож буйг хяналтын камер бичин авчээ.
Б.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих