Дорнод аймагт болсон нэгэн ноцтой хэргийн талаар олон нийтийн сүлжээнд бичигдсэн мэдээлэлийг эх сурвалжтай нь хүргэж байна.
Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Шинь Шинь компанид 2016 оны 10 сард гарсан хүн амины хэргийг Дорнод аймгийн эрүүгийн шүүх өчигдөр хэлэлцэж уг хэргийг үйлдсэн БНХАУ-ын иргэн Ма гэгчид 1 жил 6 сарын ял оноожээ. Уг хэргийн талаар эргэн сануулбал Шинь шинь ххк-ны далд уурхайд үйл ажилгаа явуулдаг "Тунгуан майнз" компанид ажилдаг О гэх залуу нь машин хана хоёрт хавчуулагдан амь насаа алдсан байдаг. Ма гэгч нь ачааны том машинтай ачилт хийх явцдаа О г машинтай нь мөргөж амь насыг нь бүрэлгэсэн юм. Цагдаагийн мөрдлөгөөр уг хэргийг гэнэтийн осол байх магадлалтай гэж үзсэн байдаг. Хятад ковшын жолооч Ма нь уруу газар гулгаж, машинаасаа гарах гэж байсан хохирогч О-г машинтай нь мөргөсөн. Улмаар О нь хана, машин 2 ын завсар хавчуулагдаж амь үрэгдсэн байх магадлалтай гэж үзэж байгаа юм байна. Уг хэргийг Ма гэх хужаа зориудаар үйлдэж машинийг нь түрэн хананд хавчуулан амь насыг нь бүрэлгэсэн байх магадлалтай юм. Тус машин ковш хоёрын зогсож байсан газар налуу биш тэгш газар юм. Ковш гулгаж очиж мөргөх ямар ч нөхцөл байгаагүй газар гэнэ. Санаандгүй мөргөх ч нөхцөлгүй. Машинийг нь хажуу талаас нь мөргөөд 2, 3 метр түрсэн байсан. Хохирогч О нь машиндаа орж амжилгүй нас барсан байлаа. Тэр болсон явдлийг нүдээр харсан гэрч бараг байхгүй бөгөөд, бараг гэж байгаа гэрч ковшийг мөргөчихөөд ухарж байхад харж чи хүн алчихлаа ш дээ! гэж хашгирахад нь хэргийн газраас зугтсан байгаа юм. Нэг хэсэг тэр хүнийг үйлдвэрээр хайсны эцэст хятад гал тогооны арын өрөөнд нуугдсан байхыг нь олж цагдаагийн байгуулгад хүлээлгэж өгч байжээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн газар үзлэг шинжилгээ хийхээр ирэхэд нь тус компаны удирдлагууд буруу газар зааж өгч байсан гэдэг. Санамсартай санамсаргүй нь аль нь ч байсан хүний амь настай холбоотой хэрэгт ийм хөнгөхөн ял оноож байгаа нь шүүгчдэд нөлөөлөл орсон гэж хардахад хүргэж байна.
Эх сурвалж: Har Has MC
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27329
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих