Дорнод аймгийн 80 мянга дахь иргэнийг тодруулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна. Уг ажлын хэсгээс өнөөдөр буюу 05 дугаар сарын 07-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 80 мянга дахь иргэнийг тодруулах ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны тооцоолсон суурин хүн амын тоогоор төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийг харгалзан тодорхойлох буюу Дорнод аймгийн харьяат шинээр төрсөн хүүхдийг мэндэлсэн хугацаагаар нь дараалуулан гаргасан жагсаалтаас тухайн хугацаанд нас барсан хүний тоог хасаж тооцон 80 мянга дахь иргэнийг тодруулах юм. Сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд төрөлт нэмэгдэж, сард 180-200 хүүхэд мэндэлж, шинээр төрсний гэрчилгээ авч байгаа талаар Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээллэв. Түүнчлэн Үндэсний статистикийн хорооноос баталсан аргачлалаар эхний буюу 80 мянга дахь иргэн төрснөөс хойш шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд мэндэлсэн хүүхдүүдийг "Үе чацуутан”-аар тодруулан, батламжилна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27330
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих