Татварын Ерөнхий газраас жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногт Татвар төлөгчдийн өдрүүдийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу аймгийн Татварын хэлтсээс "Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриан доор 05 дугаар сарын 07-13-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Татвар төлөгчдийн нээлтийн үйл ажиллагааг татварын орлого бүрдүүлэлт, зарцуулалтын талаарх холбогдох мэдээллийг татвар төлөгчдөд хүртээмжтэй, түргэн шуурхай, нээлттэй ил тод, хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурлаар эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Базаррагчаа, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Мянганбаяр, Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа нар оролцож, Санхүү, төрийн сангийн хэлтсээс татвар төлөгчдөд зориулан мэдээлэл хүргэлээ.
Дорнод аймгийн татвар төлөгчид 2017 онд улсын төсөвт 4.1 тэрбум төгрөг, аймгийн төсөвт 16.1 тэрбум төгрөг, сумын төсөвт 3.6 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлж, татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр, төртэй биелүүлсэн байна. Татвар төлөгчдийн татвараа төлөх нийгмийн сэтгэлгээ төлөвшин, татварын албанд хандах эерэг хандлага бий болж, татварын эрүүл орчин бүрэлдэж байгаа нь татвар төлөгчид, татварын албаны харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны үр дүн юм. Түүнчлэн Татварын албаны зүгээс татвар төлөгчдөд хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилж, нээлттэй ил тод байх зарчмыг баримтлан 2018 онд Үндэсний татварын албанаас "Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, Чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг дэвшүүлэн, бодлого чиглэлээ тодорхойлон ажиллаж байна. Татвар төлөгчдийн өдрүүдийн арга хэмжээ аймгийн шилдэг татвар төлөгчдийг алдаршуулах, сурталчилах, татварын хууль тогтоомжийг татвар төлөгчдөд сурталчилах, уралдаан тэмцээн зохион байгуулах ажлуудаар үргэлжилнэ.
https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/IMG_0017-300x200.jpg 300w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/IMG_0017-768x512.jpg 768w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/IMG_0017-1024x683.jpg 1024w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/IMG_0017-630x420.jpg 630w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/IMG_0017-640x427.jpg 640w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/IMG_0017-681x454.jpg 681w" sizes="(max-width: 3984px) 100vw, 3984px" style="box-sizing: border-box; border-width: 0px; border-style: initial; display: inline-block; max-width: 100%; height: auto; margin-top: 0px; transition: transform 0.5s ease, opacity 0.3s cubic-bezier(0.39, 0.76, 0.51, 0.56) 0s; opacity: 0; transform: scale(0.95); margin-bottom: 0px;" />
https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/IMG_0012-1-300x200.jpg 300w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/IMG_0012-1-768x512.jpg 768w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/IMG_0012-1-1024x683.jpg 1024w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/IMG_0012-1-630x420.jpg 630w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/IMG_0012-1-640x427.jpg 640w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/IMG_0012-1-681x454.jpg 681w" sizes="(max-width: 3984px) 100vw, 3984px" style="box-sizing: border-box; border-width: 0px; border-style: initial; display: inline-block; max-width: 100%; height: auto; margin-top: 0px; transition: transform 0.5s ease, opacity 0.3s cubic-bezier(0.39, 0.76, 0.51, 0.56) 0s; opacity: 0; transform: scale(0.95); margin-bottom: 0px;" />
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих