Дорнод аймгийн Матад сумын нутагт Хөөтийн уурхай үйл ажиллагаа явуулдаг. Тус уурхай 11.1 сая тонн нүүрсний батлагдсан нөөцтэй аж. Өнгөрсөн жил нийт 126.1 мянган тонн нүүрс олборлож, үүнээс 93.8 мянган тонныг нь БНХАУ руу экспортолж, үлдсэнийг нь дотоодын хэрэгцээнд нийлүүлжээ.
"Буман- Олз” ХХК-ны лицензийн талбайд лити зэрэг ховор элементүүд илэрсэн тул геологийн ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж буй аж. Одоогийн байдлаар компанид 130 гаруй монгол хүн ажиллаж байна. Цаашид уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж жилд 45-50 сая м3 уулын цул, 7-10 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй байна.
Б.Учрал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих