Крымийн гүүрийн бүтээн байгуулалтын ажилд нийт 10 мянга гаруй барилгачид гар бие оролцсон байна. Мөн энэ гүүр нь, 228 тэрбум рубль буюу ойролцоогоор 3,7 тэрбум америк долларын өртгөөр бүтэж байна. Энэ долоо хоногтоо багтааж, гүүрний авто замын хөдөлгөөнийг нээсэн байна. Харин төмөр замын хөдөлгөөнийг ирэх 2019 онд нээхээр төлөвлөж байна. Энэхүү гүүрээр хоногт 40 мянган авто машин дамжин өнгөрөх даацтай бөгөөд жолооч нар 90 км/ц хүртэл хурдлах боломжтой. Гүүр ашиглалтад орсноор Крымийн хойгийн эдийн засагт сайнаар нөлөөлнө хэмээн шинжээчид үзэж байна. Крымийн гүүрний нээлтийн ёслолд, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оролцож камаз маркийн автомашин жолоодож гүүрээр зорчсон анхны зорчигч боллоо. Крымийн гүүр нээгдэхээс өмнө Европын хамгийн урт гүүр Португалийн Васко Да Гаммагийн 12 км урт үргэлжлэх гүүр тооцогдож байсан юм.
Харин өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн урт гүүр Ази тивд тодруулбал, манай өмнөд хөрш Хятадын Данянг болон Куншиан хотуудыг холбодог 164,8 км урт үргэлжлэх гүүр тооцогддог юм байна. Энэ гүүрийг өнгөрсөн 2010 онд ашиглалтад оруулжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих