Монгол улс, БНХАУ-ын хилийн усны хамтарсан шинжээчдийн баг Хэрлэн голын дагуу хамтарсан хээрийн судалгааг хийх болон Шарилжийн голын хуурай сайрын хэмжилт судалгаа хийх усны нөөцийг хамгаалах, зөв зохистой ашиглах, урсацыг тэтгэх, арга хэмжээг судлах зорилгоор БОАЖЯ, Хил хамгаалах Ерөнхий газар, УЦУОШГ, Хэнтий, Дорнод аймгийн БОАЖГ, Хэрлэн голын захиргаа, Буйр нуур-Мэнэнгийн талын захиргаа хамтарсан ажлын хэсэг 2016 оны 06 дугаар сарын 05-17-ны өдрүүдэд Хэрлэн голын дагуу судалгааны ажлыг хийж гүйцэтгэх юм. Тус ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч, Нэг голын хүүхдүүд төслийн багийн ахлагч Ш.Ёл хүлээн авч уулзаж Ус, усан орчинг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг сайжруулах, "Нэг голын хүүхдүүд” төслийг танилцуулж цаашид хамтран ажиллахаар боллоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27531
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих