Малын үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж, үүлдэр, омгийн малын үржил селекцийн хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байгаа болон хянан магадлагаа хийлгэхээр арга зүйн дагуу судалгаа хийж байгаа орон нутгийн мэргэжлийн байгууллага мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг дэмжих, үржилд ашиглаж буй хээлтүүлэгчийн төлөв байдлыг үнэлэх, тодорхойлох, үржлийн шилмэл мал бойжуулах, цөм сүрэг бүрдүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/69 дүгээр тушаал, Мал эмнэлэг, үржлийн газрын даргын А/18 дугаар тушаал, аймгийн Засаг даргын А/205 дугаар захирамж, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын А/05 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Улзын хонь” ХХК, "Утай хан уул” ХХК-уудтай хамтран Дашбалбар, Баяндун сумдын "Буриад омог”-ийн нийт 9000 толгой хонинд үзлэг ангилалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хаврын үзлэг ангилалтыг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Дашбалбар, Баяндун сумдад 2 ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
Дашбалбар сумын Засаг даргын А/112 дугаар захирамжын хүрээнд 4 багийн 24 малчин өрхийн 1152 толгой хээлтүүлэгч, 4329 толгой хээлтэгч малд үзлэг ангилалтыг хийж, 30 малчин өрхөд "Буриад омог”-ийн хонины гарын авлага, зөвлөмжийг өгч мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27534
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих