Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хууль эрх зүйн хэлтэс, Авто тээврийн төв, Эрүүл мэндийн газар болон Улаан загалмайн хороотой хамтран "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2018” аяны нээлтийн үйл ажиллагааг 06 дугаар сарын 20-ны өдрийн 11.00 цагт Авто тээврийн төвийн гадна талбайд зохион байгууллаа.
Уг аян орон нутгийн авто замд гарч байгаа зам тээврийн осол хэргийг бууруулах, үүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой бөгөөд энэ оны 06 дугаар сарын 20-оос 10 дугаар сарын 01-ний хооронд үргэлжлэх юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих