Монгол-Японы хамтарсан "Эртний Монголчуудын үйлдвэрлэлийн түүх” төслийн хайгуул, малтлага судалгаа хийх ажлын хэсгийг сумын Засаг дарга хүлээн авч уулзлаа.
Энэхүү судалгааны анги нь Улз голын хөндийн Зүүн үлийн адагийн төмрийн хүдэр хайлуулах дурсгал, Шалз уулын шороон хэрмийн тууринд археологийн нарийвчилсан судалгааг хийж дэвсгэр зургийг хийж гүйцэтгэх зорилготой юм.
Энэхүү судлагаанд Монгол талаас ШУА-ын Түүх Археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний түүхийн судалгааны ЭША магистр Л.Ишцэрэн, Дундад зууны судалгааны салбарын ЭША Л.Мөнхбаяр, Археологийн судалгааны төвийн ЭША Ц.Амгалантөгс, Б.Эрдэнэ, Япон улсын талаас Эхимэ Их сургуулийн доктор Т.Сасада, Токай Их сургуулийн доктор Кацүхико Кияма нар 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажиллана.
Баяндун сум мэдээллийн ажилтан
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27627
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих