Дорнод аймгийн сумдын залуучуудын эв нэгдэл, нөхөрлөлийг бий болгох, урлаг спортын авъяас чадварыг нээн илрүүлэх замаар түүх соёлын биет болон биет бус өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд зорилгоор "МОНГОЛ ТАНДАА ЗҮТГЭЕ” уриан дор залуучуудын урлаг, спортын бага наадмыг аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан 2018 оны 06 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Халхгол суманд амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ш.Ёл, Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Тэгшжаргал, ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан, Халхгол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, Халхгол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ нар оролцож нийт оролцогч залуучуудад үйл ажиллагаанд идэвхтэй оролцсонд талархал илэрхийлж амжилт хүслээ.
Уг наадамд 10 сумын нийт 250 гаруй залуучуудын төлөөлөл оролцож авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдөж дараах байруудыг эзэлсэн байна.
Идэвх санаачилгатай оролцсон сумдынхаа нийт залуучуудад урлаг, спортын өндөр амжилт хүсье!
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих