Гэхдээ татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явц, Пхеньяны эсрэг хориг арга хэмжээний талаарх АНУ болон НҮБ-ын бусад гишүүн орнуудтай хийж буй яриа хэлэлцээг харгалзан үзэх аж. Өөрөөр хэлбэл, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох яриа хэлэлцээ ахицтай урагшлаад байвал, хоёр Солонгосын хамтарсан төслүүд бодит ажил болно гэж Эв нэгдлийн яамны албан тушаалтан онцолсон байна. Хоёр Солонгосын асуудал эрхэлсэн Эв Нэгдлийн яамны ирэх оны төсөв нийтдээ 1,3 их наяд вон.
Эхний ээлжинд хоёр тал хоорондоо авто зам, төмөр замаар холбогдох, хуучин дэд бүтцээ сэргээн засах бодит алхмуудыг хийхээр тохирч, одоо холбогдох байгууллагуудын хамтарсан судалгаа хийгдэж байна. Түүнчлэн, Эв нэгдлийн яам Солонгосын дайнаар салж хагацсан гэр бүлийн гишүүдийг уулзуулах ажилд зарцуулах төсвийг гурав дахин нэмж, 33,6 тэрбум вондхүргэсэн байна. Мөн Өмнөд Солонгосын гадаад харилцааны яамны төсөв 6,4 хувиар нэмэгдэж, 3,7их наяд вонд хүрэх гэнэ. Мун Жэ Ин-ий засгийн газрын Шинэ Өмнөдийн Бодлогын хүрээнд Өмнөд Солонгос болон АСЕАН-ы орнуудын хамтын ажиллагааны сангийн төсвийг хоёр дахин нэмэгдүүлж, 15,4 тэрбум вон болгохоор төлөвлөж байгаа юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих