БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудастаа төмөр замын талаар үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "ОХУ-аас Хятад руу тавих хийн хоолой Монгол Улсаар дайран өнгөрөх болов" гэсэн мэдээллийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн албанаас мэдээллээд байна. Өчигдөр ОХУ-ын хэвлэлүүдээр Монгол Улсаар дайруулна гэж Ерөнхийлөгч Путин хэлээгүй няцаалт тавигдаад эхэллээ.
Төмөр замаар хятадууд танк ачаад ирнэ гэж айдаг Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ руу эрчим хүч нийлүүлнэ гэж зарлалаа. Шонгийн мод дагаад хятадууд ороод ирэх вий дээ. Шивээ-Овоог түшиглан эрчим хүч нийлүүлэх яриа 20 жил яригдаж байна.
Үе үеийн дарга сайд нар (Н.Энхбаяраас эхлээд) хийн хоолой тавих гэж байгаа мэт, эрчим хүч нийлүүлэх гэж байгаа мэт, төмөр зам тавих гэж байгаа мэт ярина. Мартагдсан дууг сэргээж дуулдаг зохиолын дуучид аятай нэр хүнд нь унасан Баттулга олон улсын тавцанд том тоглогч болж харагдах гээд худлаа мэдээлэл хүртэл цацах юм даа.
Эхлээд оффшорын мөнгө, 60 тэрбумын албан тушаалын наймаа, Эрдэнэтийн 49 хувийн дээрэм, С.Зоригийн хэрэг зэрэг амлалтаа биелүүл. Амласан амлалт, хэлсэн үгэндээ хүрэхгүй бол хугацаанаасаа өмнө "Би чадахгүй нь" гээд ажлаа өгөөд ОХУ-руу нүүрс гаргах ажлаа хий. (Айраг сум дээр нүүрс ачих тавцан бэлдээд байгаа юм) Хятадууд "Сайхан хоол нэрлэ савхдая" гэдэг шиг улс төрчид үе үе сайхан амлалтаар ард түмнээ цатгах юм даа" гэжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28012
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих