Монгол, БНХУА, ОХУ-ыг холбосон аж ахуй, эдийн засаг, хүмүүнлэг, экологи, дэд бүтэц, бүс нутаг гээд бүхий л чиглэлээр эдийн засгийн коридор байгуулах асуудлаар хуралдаж, хамтарсан ажлын хэсэг судалгаа хийжээ. Судалгааныхаа дүнг шийдвэр гаргагчдад танилцуулдаг гурван улсын "Тинк танк” байгууллагынхан өчигдөр хуралдлаа.
"Тинк танк” холбоо жил бүр үр дүнгийн хурлаа хийдэг байна. Эхлээд уг арга хэмжээг Монголд түүний дараа БНХАУ, ОХУ-д зохион байгуулжээ. Өдгөө дөрөв дэх жилийнхээ уулзалтыг Монголд хийж буй нь энэ юм.
Энэ үеэр Монгол-БНХАУ-ОХУ-ын "Тинк танк” холбооны төлөөлөлтэй уулаж, зарим зүйлийг тодрууллаа.
МУИС-ийн Газарзүйн тэнхмийн эрхлэгч В.Батцэнгэл
-Хятад-Монгол-ОХУ-ын "Тинк танк”-ийн холбоо байгуулагдсанаар зарим нэг төслийн судалгааг урьдчилсан байдлаар хийсэн. Тодруулбал, босоо тэнхлэгийн дагуу эдийн засгийн коридорын тээвэр, зүүн бүсийн аялал жуулчлалын асуудлыг хэрхэх вэ гэдэгт МУИС, ОХУ, БНХАУ-ын багаас гарч судалгаа хийсэн юм. Зүүн бүсийн төсөлд Хятадын талаас санаачилга гаргаж байгаа. Бодитойгоор эдийн засгийн коридор бий болгох ямар боломж байгааг авч үзэхэд эхний ээлжинд байгаль орчинд ээлтэй, уул уурхайгаас ангид салбар бол аялал жуулчлалын бүс. Тэр дундаа Дорнод, Хайлаар, Чойбалсан гэсэн гурван хотыг холбосон эдийн засгийн аялал жуулчлалын коридор байгуулах тухай юм.Эхний суурь судалгааг хийгээд Монголтой хил залгаа ОХУ, БНХАУ-ын хотод аялал жуулчлал, түүх соёлын төв байгуулахаар судалгааны төвшинд боловсруулагдсан. Эндээс харахад боломж байна. Ялангуяа Хятадын тал аялал жуулчлалын коридор байгуулаад манай хилтэй тулаад зогссон байна. Хэдэн сая жуулчин Дорнод бүсэд буюу хил дээр ирээд буцаж байгаа. Тэр жуулчдын урсгалыг Монголд оруулаад ОХУ-аар дамжаад гаргах асар их боломж манайд байна. Ганц үүнд дутагдалтай байгаа зүйл нь дэд бүтэц. Манайд унаган төрхөөрөө байгаа үзэсгэлэнт байгалийн онцлогтой сав газрууд, түүх соёлын дурсгалууд байгаа боловч жуулчдыг байрлуулдаг жуулчны бааз, зочид буудал, зам харгуй гээд дэд бүтцийн асуудал алга. Үндсэндээ эдийн засгийн коридорыг байгуулахад хамгийн гол тулгамдаж байгаа асуудал нь манайд дэд бүтэц юм. Хамгийн боломжтой дэд бүтэцтэй нь эдийн засгийн босоо тэнхлэг буюу Алтанбулаг, Замын-Үүд. Хоёр дахь коридор нь зүүн бүс буюу Дорнод болох учиртай. Бидний хувьд судалгааны төвшинд л ажилладаг. Хятадын талаас ч ялгаагүй. Хэрэгжүүлэхийн тулд улс төрийн хүрээнд шийдвэр гаргах ёстой.
-Гурван улсын шинжээчид өнгөрсөн дөрвөн жилд хоорондоо нарийн холбоо тогтоож, ойлголцдог болсон. Энэ гэхдээ нарийн төвэгтэй асуудал. Орос, Хятадын тал Монгол руу хандсан хандлагаас хамаарах нарийн асуудлын нэг л дээ. Хоёр гүрэн Монгол руу хандсан бодлого явуулбал Монгол Улс хохирол амсахгүй, эрсдэл үүрэхгүй байх ёстой. Гурван орны адил тэгш бодлого, эрх ашгийг хамгаалсан байх шаардлага бий.
-Энэ форумаар дамжин гурван улс хамтарч ажиллах сууриа бататгах ёстой. "Нэг бүс, нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэхэд түлхэц өгөх эдийн засгийн коридор байгуулах тал дээр ч бид анхаарч байна. 2015 оноос хойш гурван улсын форум идэвхтэй болж байгаа. Энэ ажлыг Монголын тал сайн зохион байгуулж байна. Би хоёр дахь удаагаа Монголд ирсэн. Энэ форумд оролцсоны дүнд олон эрдэмтэн, судлаачидтай танилцлаа. Өнгөрсөн хугацаанд энэ форумын үр дүнд 230 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл гарсан байна. ӨМӨЗО-ын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот, ОХУ-ын Чита муж, Монголын Дорнодын Чойбалсан хотод гурван улсын аялал жуулчлалын бүс байгуулах боломж бий. Зөвхөн эрдэм шинжилгээний ажил бус хамтарсан бизнесийг хөгжүүлэх талаар ярилцаж байна.
Eagle.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих