Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд урсдаг голуудын усны химийн найрлага, чанарын үзүүлэлтэд Ус цаг уур орчны шинжилгээний газраас судалгаа хийжээ. Энэ үеэр Халх гол, Буйр нуурын уснаас ямар нэг бохирдсон зүйл ажиглагдаагүй цэнгэг гэсэн дүгнэлт гарсан байна.
Харин Улз, Хэрлэн голын хувьд бохирдсон болох нь тогтоогдсон аж. Улз голын усан дахь фторын агууламж өндөр гарсан бол Хэрлэн голын дөрвөн цэгээс дээж авч, лабораторид шинжлэхэд нитритийн ион, аммони ион хүлцэх агууламжаас давсан байжээ.
Л.Зул
www.zindaa.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих