Нэрт зохиолч Чинагийн Галсан "Нэг ч уурхай ажиллуулахгүй, нэг ч
үйлдвэр барихгүйгээр хөгжих” гэсэн нэгэн сонин санаа дэвшүүлж байж
билээ. Тэр нь энэ дэлхийн хаана ч байхгүй онгон дагшин байдлаа
сурталчилаад түм түжигнэж бум бужигнасан газраас ирсэн харийн хүмүүст
үзээгүй юмыг нь үзүүлэх тухай санаа байсан юм.
Насаараа өндөр барилгын хаяа эмжиж явсан Нью-Йоркийн янки Мэнэнгийн талд ирвэл яах вэ. Эсвэл хэдхэн километрийн цаана гишгэх газаргүй болдог сингапурчуудыг Дорнодоос Баян-Өлгий хүртэл жижиг онгоцоор нисгэчихье. Ажил хөдөлмөр нь цаг минутаар хэмжигддэг, стресс ядаргаа нь саун массажинд орохоос өөр аргаар арилдаггүй япончууд их говийн аниргүй дайдад очоод хэд хоногоор үхсэн мэт унтаж амраг.
Ийм юмыг тэд өмнө нь үзээгүй л байж таарна. Үзээгүй юмаа үзэж, аваагүй таашаалыг авсан хүн төлсөн мөнгөндөө гар татдаггүй. "Хөгжиж байгаа, өндөр хөгжилтэй улсуудад байгаль орчин нь сүйрээд, агаар нь бохирдоод ирэхийн цагт дэлхийн хамгийн том онгон зэлүүд газар болох Монголд тэд энэ насандаа нэг удаа ч болов очихыг мөрөөддөг болно” гэж өвгөн зохиолч өгүүлж байв.
Түүний хэлдэг үнэн. Нэг уурхай ухахгүй, нэг үйлдвэр барихгүй биш юм аа гэхэд ядаж жуулчид орж ирэх боломжийг нь хангаад өгөх хэрэгтэй байна. БОНХ-ийн яам, ССАЖЯ "Сая жуулчин авна” гэж жил бүр л ярьдаг. Гэсэн ч бодит байдал дээр талыг нь ч авч чадахгүй хэвээр байна.
Мэргэжилтнүүд, удирдах албаныхан энэ тааруу байдлаа байгалийн үзэсгэлэнт газар олонтой ч түүнийгээ харж хамгаалах тал дээр тааруу, бас хүний гараар бүтсэн "Цонжин болдог” шиг жуулчдад үзүүлчих юм байхгүй гээд олон шалтгааныг энд дурьддаг ч виз авахад шаардлага өндөртэй байдаг гэсэн шалтгаан энд маш том жин дардаг. Аялал жуулчлал хөгжүүлэхийг чармайж буй улс өндөр хөгжилтэй орноос жуулчид авахын тулд тодорхой хугацаагаар визээс чөлөөлдөг жишиг бий.
Тодорхой шийдвэр гаргаж амжаагүй аялагчид нь ч цаг хугацаа хожихоо бодолцож, виз шаарддаггүй орнуудыг сонгон аялдаг. БНСУ аялал жуулчлалын бүс Чэжүдээ монголчуудыг визгүй хүлээж авах болсон нь үүний нэг жишээ юм. Харин Монгол Улс энэ тал дээр маш хатуу бодлого баримталдаг бөгөөд манайд визгүй зорчих орнууд маш цөөхөн, ердөө зургаан орны иргэд л 14 хоногоос 90 хоногийн хугацаанд визгүй зорчдог байна.
Манай улсад жилд дунджаар 440 гаруй мянган жуулчин орж ирдэг гэсэн судалгаа бий. Тэдний 42.7 хувь нь БНХАУ, 17.8 хувь нь ОХУ, 10.8 хувь нь БНСУ-аас тус тус орж ирдэг. Гэвч цэвэр аялал жуулчлах зорилгоор орж байгаа нь хэд вэ гээд судлахаар бас л гомдмоор тоо гарах аж. Жуулчлалын визээр орж ирж байгаа хүмүүсийн 57.4 хувь нь албан болон хувийн журмаар, 22.4 хувь нь аялах зорилгоор, 18.2 хувь нь ажиллах хүчээр орж ирдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, манай улсад жилдээ 100 мянга орчим хүн л аялалын зорилгоор ирдэг гэсэн үг. Жилд ойролцоогоор 200 орчим сая ам.долларын орлого аялал жуулчлалын салбараас орж ирдэг ажээ.
2013 онд нийт 417 мянга 815 жуулчин Монгол Улсын хилээр нэвтэрсэн байна. Монголыг зорих жуулчдын дийлэнхийг бүрдүүлдэг ОХУ болон БНХАУ-ын иргэдийн тоо 11 болон 22 хувиар буурсан байгаа ч зорилтот зах зээл болох ХБНГУ, БНСУ, Япон зэрэг улсаас Монгол Улсыг зорьсон жуулчдын тоо өмнөх оноос өсчээ. Гэтэл манай улсыг хамгийн их сонирхдог Япон, БНСУ, ХБНГУ улсууд манай улсад визгүй зорчдоггүй.
Энэ нь жуулчдын тоог нэмэгдүүлэх Засгийн газрын бодлогод харшлах хүчин зүйл болж байгаа. Үүний шалтгаан нь маш энгийн. Гадныханд манай улсын визийг авах нь хүндрэлтэй байдаг байна. Виза авахад хамгийн хэцүү орнуудын жагсаалтаас Монгол гуравдугаарт ордог гэдэг. Гадны томоохон хөрөнгө оруулагчид манай улсад айлчлахад визний асуудал шийдэгдэхэд хүндрэлтэй, мэдээллийн бааз дутмаг, хугацаа их зарцуулдаг гэж шүүмжилдэг юм билээ.
Иргэд нь Монгол улсад визгүй зорчдог улсууд
Монгол Улсад визгүй зорчих орнуудын тоог нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчид манай улсад айлчлахад визны асуудал хүндрэлгүй, хугацаа алддаггүй, тааламжтай нөхцлийг бий болгох. Түүнчлэн "ITB” зохион байгуулах ажлын хүрээнд аялал жуулчлалын сурталчилгаа орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай юм.
Дэлхийд нэр хүндтэй Берлиний ITB, Лондонгийн WTM, Японы JATA зэрэг олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь жуулчдын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Монголын мэдээ
Х.Батсайхан

Нэр | Хугацаа |
ХонКонг | 14 хоног |
Израйль | 30 хоног |
Казакстан | 90 хоног |
Малайз | 1 сар |
Филиппин | 21 хоног |
Сингапур | 14 хоног |
Монгол Улсад визгүй зорчих орнуудын тоог нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчид манай улсад айлчлахад визны асуудал хүндрэлгүй, хугацаа алддаггүй, тааламжтай нөхцлийг бий болгох. Түүнчлэн "ITB” зохион байгуулах ажлын хүрээнд аялал жуулчлалын сурталчилгаа орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай юм.
Дэлхийд нэр хүндтэй Берлиний ITB, Лондонгийн WTM, Японы JATA зэрэг олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь жуулчдын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Монголын мэдээ
Х.Батсайхан
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2839
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих