Бодит амьдрал дээрх роботуудыг орчин үеийн соёлын бүтээл дээр үндэслэн бүтээж байна. Леонардо да Винчи 1495 онд автоматон дээр ажиллаж байжээ. 1921 онд анх робот гэдэг үгийг хэрэглэж байсан бол зургаан жилийн дараа "Метрополис" уран сайхны кинонд анхны робот гарч байсан юм.
Бид олон зууны турш хүнтэй адил үйлдэл хийх чадвартай механизм бүтээхээр ажиллаж байна. Харин бидний технологийн ноу-хау улам ахисаар байгаа нь авууштай төдийгүй хүн-робот бүтээхэд тун ойртжээ.
Технологийн аварга Google компани цэргийн зориулалттай роботын компани худалдаж авснаар автомат "найзууд" маань шинжлэх ухааны уран зөгнөл байхаа больж, бид тэднийг худалдан авах боломж бүрдсэн. Гэхдээ шинжлэх ухааны туршлагаас харахад энэ бүх гайхамшгийн ихэнх нь уран зөгнөлөөс бүтжээ.
Миннесотагийн их сургуулийн физикч Жеймс Каклиос нэгэнтээ "Шинжлэх ухааны талаарх бүх мэдлэгийг би комик номноос олж авсан" гэсэн юм.
Харин одоо та бүхэнд уран зөгнөлийн шилдэг арван роботыг танилцуулъя.
Леонардогийн робот
Алдарт зохион бүтээгч Леонардо да Винчи хүн дүрст анхны механизмын санааг гаргажээ.
1495 он гэхэд Леонардо зураач, уран барималч, зохион бүтээгч, инженер гээд олон алдар хүртсэн байлаа.
Тэрээр энэ үед анхны "Механик баатар" гэгчийн хар зургийг гаргажээ. Үр дүнд нь Миланд болсон үдэшлэгийн үеэр гар хөл нь хөдөлж, сууж, босох чадвартай хуягт хувцас бүтсэн юм.
Түүний гар бичмэлийг 1950 онд олсны дараа эрдэмтэд робот гэгчийг дахин бүтээжээ. Гэвч түүнийг хөдөлгөхийн тулд хүний оролцоо орж байсан нь техникийн хувьд робот биш юм. Гэхдээ Леонардо үүнээсээ хойш олон жил програмчилж болох бүтээл дээр ажиллаж байсан. Үүнээс үзэхэд тэр ямар нэг арга олсон байх магадлалтай.
Анхны робот
РУР1921 онд Чехэд "РУР" буюу "Россумын нийтлэг робот” нэртэй жүжиг тавьжээ. Үүнийг хамгийн анх "робот" буюу "Хиймэл оюун ухаант, хиймэл материалаар бүтээсэн хүн дүрст механизм"-ын тухай өгүүлсэн жүжиг гэж үздэг.
Энэ үгийг Чех хэлээр робота буюу ажиллах гэсэн үгнээс санаа авч үүсгэжээ. Жүжигт киборгууд хүн төрөлхтөн устаж эхлэх хүртэл тэдэнд үйлчлэхдээ тун тааламжтай байгаагаар гардаг. Жүжиг маш их амжилтанд хүрч, 1923 он гэхэд дэлхийн 30 хэлнээ орчуулагдсан юм.
Мариа хүн-машин
Роботын талаарх кино ч удалгүй бүтсэн юм.
1927 онд найруулагч, зохиолч Фритц Лангийн "Метрополис" нэртэй уран бүтээл анхны, бүрэн хэмжээний, шинжлэх ухааны уран зөгнөлт кино байлаа.
Хэдэн арван жилийн дараа үүнтэй төстэй "Блейд Раннер" мэтийн олон кино дэлгэцнээ амилсан юм.
"Метрополис"-т үйлдвэрлэл гайхалтай хөгжсөн нийгэм дэх оюун ухаант
Мариа гэгч роботын талаар өгүүлдэг. Алдарт Queen хамтлагаас эхлээд
Мадонна хүртэл өөрсдийн клипэндээ Метрополисийг ашиглаж байв. Хагас
зууны дараа гарсан "Оддын дайн" уран сайхны киноны C-3PO дроид нь
Мариатай ихэнх талаараа тун төстэй.
Асимовын гурван хууль
1942 онд бичигдсэн "Тойроод зугт" богино өгүүллэгийнхээ дараа зохиолч Исаак Асимов 1950-иад онд "Би робот” нэртэй уран зөгнөлт, цуврал зохиол бичжээ. Хэрвээ та үүнийг санахгүй байгаа бол 2004 онд бүтээсэн, жүжигчин Уилл Смитийн гол дүрийг нь бүтээсэн, ижил нэртэй бүтээлийг сайн мэдэж байгаа байх. Асимовын зохиолоос өмнөх бүтээлүүдэд роботууд нэгэн ижил замналтай байжээ. Эхлээд эрдэмтэн түүнийг бүтээдэг. Робот будилж гүйцээд эцэст нь бүтээгч рүүгээ дайрдаг. Үүнээс залхсан зохиолч дараах гурван хуулийг зохиожээ.
-Ямар ч робот хүнийг гэмтээж болохгүй, харин хүн өөрийг нь гэмтээхийг зөвшөөрнө.
-Ямар ч робот нэгдүгээр дүрэмд харшлахгүй бол хүний тушаалыг биелүүлэх ёстой.
-Ямар ч робот нэг болон хоёрдугаар дүрэмд харшлахгүй бол өөрийн оршин тогтнолыг аль болох удаанаар хадгалах.
Гэхдээ ингэлээ гээд бүх зүйл сайхан үргэлжилсэн гэсэн үг биш юм. Асимовын ихэнх зохиолд энэ хууль бодит амьдралтай хэрхэн зөрчилдөж байгааг өгүүлдэг. Гэхдээ л түүний ачаар хайр татсан роботууд бүтсэн юм. Жишээ нь "Сансарт орхигдогсод", "Оддын дайн" зэрэг бүтээлүүдэд робот ямар байх ёстой, яг тэр жишгээр явж байгааг харуулдаг.
Робби робот
1956 онд гарсан "Хориотой гариг" бүтээлд Робби анх удаа гарч ирснээр мөнгөн үеийн кино урлагт алдар нэрээ түгээж чадсан юм.
Холливудын эртний уламжлалаар Робби хүнд тусархаг, үйлчлэгч робот шиг харагддаг.
Үүгээр зогсохгүй тун мэргэн зөвлөгөө өгч байсан юм.
"Хориотой гариг"-ийн дараа Робби хэд хэдэн бүтээлд дүрээ мөнхөлсөн.
"The Twilight Zone," "Lost In Space" and "The Addams Family" зэрэг
бүтээлүүдийг дурдаж болно. Робби 2004 онд Карнеги Меллоны роботын хүндэт
самбарт тавигдсан юм.
HAL 9000
HAL 9000Стенли Кубрикийн "2001: A Space Odyssey" гэх 1968 оны бүтээл гайхалтай амжилтанд хүрсэн. Хамгийн их анхаарал татсан нь сансрын эрин үе эхэлж, хиймэл оюун ухаан дээд түвшиндээ хүрэхэд ямар аюултай бол гэдэг айдсыг харуулж чадсан явдал юм. Асимовын хуулийг зөрчиж, ХАЛ компьютер хөлгийн даалгаврыг гүйцэтгэхийн тулд их хэмжээний хохирол учруулан, олон хүний аминд хүрнэ. Хэдийгээр робот шиг хүн дүрст киборг биетэй биш боловч Карнеги Меллон түүнийг 2003 онд роботын хүндэт самбарт залсан юм.
R2-D2 болон C-3PO
Энэ хоёр робот хүчирхийлэл давамгайлсан уран зөгнөлийг эрс өөрчлөн, 1977 онд дэлгэцнээ амилсан юм.
Оддын дайны бүхэл бүтэн зургаан ангийн турш тэд нөхөрсөг, тусархаг зангаараа үзэгчдийн хайр хүндлэлийг татжээ. Киног бүтээсэн Жорж Лукас "R2-D2 бол миний хамгийн хайртай дүр” гэсэн байдаг.
Терминатор
Роботын талаар ярихад хүмүүсийн сэтгэлд хамгийн ойр буудаг дүр бол яах аргагүй Терминатор.
Түүнийг дагаад Скайнет гэсэн нэр ч хамгийн түрүүнд бодогддог.
Скайнет байгаагүй бол Терминатор байхгүй. Энэ зохиолын хамгийн шинэлэг санаа нь Терминатор мэтийн хөнөөгч роботууд цаг хугацаагаар аялан, ирээдүйг өөрчлөх байв.
Дата
Дата бол анти Терминатор буюу Устгагчийн эсрэг юм. Алдарт Стар-Трек
цувралын алтан үеийн хос хөдөлгүүрт хуманоид бол Дата. Гэхдээ түүний
сэтгэл хөдлөл бүхий чип нь Датаг Пинокиотой адил хүсэлтэй болгожээ.
Data 2
Wall-E
Хог цэвэрлэгч робот. 2008 онд гарсан ижил нэрт бүтээлийн гол баатар
Wall-E тун нөхөрсөг, хүнлэг чанартай робот юм. Гэхдээ Пиксарын алдарт
бүтээл академийн шагнал авсан нь түүний сэтгэл хөдлөл хамгийн ихээр
илэрдэгт байсан гэж үздэг. Одоо ч энэ робот найман настай балчраас наян
настай буурал хүртэлх бүх хүний хайрыг татсаар.
Wall-e 3
Эх сурвалж: CNN.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих