Индонезийн Суматра, Жава арлуудыг зааглаж байдаг Сунда хоолой орчимд Анак Кракатоа галт уул дэлбэрснээс цунами үүсэж, сүүлийн байдлаар 222 хүний амь үрэгдэж, 800 гаруй хүн бэртэж гэмтээд байна.
Цунами нь Бямба гарагийн оройн 9:30 цаг орчимд эхэлжээ. Номхон далайг тойрсон “Галт цагираг” хэмээх галт уул, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд Индонезийн арлууд оршдог.
Өнгөрсөн есдүгээр сард Сулавеси арлын Палу хот орчимд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа цунами үүсэхэд 2,000 гаруй хүн амиа алдсан юм.
Үүнээс хоёр сарын өмнө Ломбок арал дээр газар хөдлөн цунами үүсэхэд 550 орчим хүн амь үрэгджээ. 2004 оноос хойш Индонезид нийт 10 орчим удаа газар хөдлөлт, цунами, галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн гамшиг нүүрлэж, 180,000 орчим хүний амь үрэгдээд байна.
Хүн амын тоогоор дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг Индонезийн арлуудыг тойроод 140 орчим галт уул байдаг ажээ. АНУ-ын Геологийн Судалгааны Төв тус улсын гамшгийн голомтуудыг газрын зураг дээр ингэж үзүүлсэн байна.
Эх сурвалж: Quartz
Э.СЭМҮҮН, IKON.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих