Иргэний гаргасан гомдлын дагуу нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа "Сонгинохангай” ХХК-ийн "Миний дэлгүүр” 102 худалдааны төвд очиж шалгалт явуулжээ.
Тус төвд худалдаалагдаж байсан ОХУ-д үйлдвэрлэсэн Сайра лаазалсан загасны цувралын дугаар болон хүчинтэй хугацаатай бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх зорилгоор дээж авсан байна. МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд 9644 тоот сорил, Паразитологийн шинжилгээгээр 2013 оны арванхоёрдугаар сарын 14-нд үйлдвэрлэсэн Сайра лаазалсан загасны дээжинд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна.
Тиймээс "Сайра” нэрийн 4680009030015 кодтой бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй байгаа тул тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг МХЕГ-аас анхааруулж байна.
Монголын мэдээТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих